Саха
From Wikipedia, the free encyclopedia
Саха́ буюу Яку́т (сах. Саха Сирэ; Орос: Якутия) — Орос улсын харьяат орон. Өдгөө Оросын Холбооны Улсын 83 махбод, Бүгд Найрамдах Улс нэг юм. Алс дорнодын холбооны тойрог, Алс дорнодын эдийн эдийн засгийн бүст хамаарна.
Бүгд Найрамдах Саха (Якут) Улс | |
---|---|
Республика Саха (Якутия) | |
Бусад галиглал | |
• Саха | Саха Өрөспүүбүлүкэтэ |
• Латинчлал | Saxa Öröspüübülükete |
Улс | Орос |
Холбооны тойрог | Алс дорнодын ХТ[1] |
Эдийн засгийн бүс | Алс дорнодын ЭЗБ[2] |
Нийслэл | Якутск[3] |
Засаг захиргаа | |
• Биет | Төрийн Хурал (Ил Түмэн)[4] |
• Тэргүүн[4] | Айсен Николаев |
Газар нутаг | |
• Нийт | 3,083,523 км2 (1,190,555 бээр2) |
• Байр | 1-р байр |
Хүн ам | |
• Нийт | 995,686 |
• Тооцоо (2018)[7] | 964,330 |
• Байр | 50-р байр |
• Нягтрал | 0.32/км2 (0.84/бээр2) |
• Хотын нутаг | 66.8% |
• Хөдөө | 33.2% |
Цагийн бүс | |
ихэнх (UTC+10:00, UTC+11:00 цагийн бүсийн дүүргүүдийн хасан) | UTC+09:00 (Якутскийн Цаг) |
Оймакон, Усть-Янский, Верхоянский дүүргүүд | UTC+10:00 (Владивостокийн Цаг) |
Абыйский, Аллаиховский, Момский, Нижнеколымский, Среднеколымский, Верхнеколымский дүүргүүд | UTC+11:00 (Магаданы Цаг) |
ISO 3166 код | RU-SA |
Улсын дугаар | 14 |
OKTMO ID | 98000000 |
Албан ёсны хэл | Орос хэл;[8] Саха[9] |
Вэб сайт | sakha |
Саха нутаг 17-р зуунаас Оросын Хаант Улсын мэдэлд орсон бөгөөд 1922 онд ЗХУ-ын ЗСБН Автономит Якут Улс нэрээр өөрчлөн байгуулагдаж 1992 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) Улс (БНСахУ) (сах. Саха Өрөспүүбүлүкэтэ; Орос: Республика Саха (Якутия)) болж зэрэг ахисан.
3,083,523 км² газар нутагтайгаараа дэлхийн хамгийн том орон нутаг (Нунавутын өмнө) хэмээн бүртгэгддэг.
Саха (49%), орос (37%), эвэнх (2%) ардаас бүрдсэн 960 мянган хүнтэй. Албан бичигт орос, саха хэл хэрэглэнэ. Христ (38%), бөө мөргөлд (13%) их итгэх ба шашин шүтдэггүй хэсэг 26 хувь эзэлнэ. Нийслэл — Якутск.