Тажикистан
From Wikipedia, the free encyclopedia
Төв Азийн 143 мянган км2 газрыг эзэлсэн дэлхийн 94-р том Тажикистан улс (бас Тажик ч гэнэ, тажикаар Тоҷикистон [тожикистон]) Дундад Азийнхаа Киргиз, Узбекистан болон төрөл хэлтний Афганистан, уулын цаадах Хятад гэсэн дөрвөн улсын нутгаар хүрээлүүлж, Вахан уулын жимээр таслагдан Пакистантай маш ойр оршдог. Үндсэндээ уулархаг, ялангуяа дорнод хагаст нь Памирын нуруу сүндэрлэн бий.
Бүгд Найрамдах Тажикистан Улс | |
---|---|
Уриа: Истиқлол, Озодӣ, Ватан (Тажик) "Тусгаар тогтнол, Эрх чөлөө, Эх орон" | |
Төрийн дуулал: Суруди Миллӣ (Тажик) "Төрийн дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Душанбе 38°33′N 68°48′E |
Албан ёсны хэл | |
Ярианы хэл | |
Угсаатны бүлгүүд (2010[2]) |
|
Шашин |
|
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс (авторитар дарангуйлал)[6] |
• Ерөнхийлөгч | Эмомали Рахмон |
• Ерөнхий Сайд | Кохир Расулзода |
Хууль тогтоох байгууллага | Дээд Хурал |
• Дээд танхим | Үндэсний Хурал |
• Доод танхим | Төлөөлөгчдийн Хурал |
Үүсгэн байгуулалт | |
• Саманы улс | 819 |
• Оросын эзэнт гүрэн эзэлсэн | 6 сарын 18, 1868 |
• Тусгаар Туркестан улс | 11 сарын 27, 1917 |
• Туркестаны Зөвлөлтийн Автономи | 4 сарын 30, 1918 |
• Тажикийн Зөвлөлтийн автономи | 1924 оны 10 сар |
• Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Тажик Улс | 12 сарын 5, 1929 |
• Бүрэн эрхт байдлаа тунхаглав | 8 сарын 24, 1990 |
8 сарын 31, 1991 | |
• ЗХУ-аас тусгаар тогтнов | 9 сарын 9 1991 |
12 сарын 26, 1991 | |
• Одоогийн үндсэн хууль | 11 сарын 6, 1994 |
Газар нутаг | |
• Нийт | 142,326 км2 (94) |
• Усны эзлэх талбай | 2575 км2 |
• Усны эзлэх талбай (%) | 1.8 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 9,750,065[7][8] (94) |
• Нягтаршил | 48.6/км2 (155) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $47.2 тэрбум[9] |
• Нэг хүнд ноогдох | ▲ $4,137[9] |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $12.8 тэрбум[9] |
• Нэг хүнд ноогдох | ▲ $1,277[9] |
ОТББИ (2015) | 34[10] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.685[11] дундаж · 122 |
Мөнгөний нэгж | Сомони (TJS) |
Цагийн бүс | UTC+5 (ТЖЦ) |
Огнооны формат | өө.сс.жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +992 |
Домэйн нэр | .tj |
|
Дэлхийд 99-р олон буюу 7.4 сая хүн амтайгаас нийслэл Душанбед 10 хувь оршин сууж байна. 84 хувийг өмнө зүгийн иран төрлийн хэлтэй тажик үндэстэн, 14 хувийг умар зүгийн түрэг төрлийн хэлтэй узбек үндэстэн бүрдүүлдэг. Аль аль нь ислам шашин шүтнэ.
МЭӨ Согд, 819 оны Саман гээд Тажикистанд эрт дээрээс перс хэлтэн (тажикууд) амьдарч иржээ. XI зуунаас түрэгүүд нэвчиж, 1880-аад он болоход Оросын харьяанд орсон. 1924 онд тажикуудаар гол болгон Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүн дэх улс болоод өнөөгийн хил хязгаар тогтжээ. 1991 онд ЗХУ бутрахад тусгаар тогтносон бүрэн эрхт улсад дэвшээд Бүгд Найрамдах Тажикистан Улс (БНТажУ) болон өөрчлөн байгуулагдаж, тажик хэлээр улсын албан хэрэг бичдэг болов. Одоо ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлах бүгд найрамдах засагтай.
Эдийн хөгжлөөр тааруу, нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээгээр (2011 онд 2000 ам.доллар) дэлхийд 159-р байрт жагсаж байгаа.