Улс Түмний Найрамдлын Их Сургууль
From Wikipedia, the free encyclopedia
Улс Түмний Найрамдлын Их Сургууль (Орос: Российский университет дружбы народов) — ЗХУ-ын засгийн газрын шийдвэрээр 1960 оны 2-р сарын 5-нд “Улс Түмний Найрамдлын Их Сургууль”-ийг үүсгэн байгуулжээ. Байгуулагдсанаас нь жилийн дараа тус сургуулийг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын анхны ардын ардчилсан засгийн газрыг тэргүүлж байсан яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтэн Патрис Лумумбагийн нэрэмжит болгосон юм. Анхлан Ази, Африк, латин Америк гэхчлэн колончлолоос чөлөөлөгдсөн, хөгжиж буй орнуудын боловсон хүчнийг бэлтгэдэг байсан Улс Түмний Найрамдлын Их Сургуульд өдгөө ОХУ, ТУХН-ын улсуудаас гадна дэлхийн 146 гаруй орны 25 мянга орчим оюутан залуус суралцаж байна.