Урвалын хурд
From Wikipedia, the free encyclopedia
Урвалд орж буй эх бодис хэр хурдан бүтээгдэхүүн бодис руу хувирч байгааг урвалын хурд гэнэ. Жишээлбэл, дэлхийн агаар мандлын доор төмрийн зэврэх нь маш удаан урвал, харин эслэгийг шатаах нь хэдхэн хомын дотор явагддаг урвал ажухуй. Ихэнх урвалууд явагдахын хэрээр урвалын хурд нь тухай хэмжээгээр буурч байдаг.
Химийн хөдөлгөөн зүй (химийн кинетик) бол урвалын хурдыг судалдаг физик химийн салбар судлал юм. Химийн хөдөлгөөн зүйн ойлголтуудыг химийн инженерчлэл, [1] [2] [3] [4]исгүүр судлал (энзимлоги), хүрээлэн буй орчны инженерчлэл гэх мэт олон чиглэлд ашигладаг байна. [5] [6] [7]