Ургамлын тэжээл
From Wikipedia, the free encyclopedia
Ургамлын тэжээл гэдэгт, ургамал ургахад ба түүний метаболизмд шаардлагатай химийн элементүүд ба нэгдлүүд, мөн тэдгээрийн эх үүсвэр зэргийг багтаан ойлгоно. 1972 онд Э.Эпштейн элементүүдэд, ургамалд шаардагдах ач холбогдолд нь хоёр шалгуурыг тодорхойлсон:
- түүнгүйгээр ургамал ердийн амьралын циклээ дуусгаж чадахгүй;
- тэр нь ургамлын аль нэг үндсэн хэсгийн бүрдүүлэгч эсвэл бодисын солилцоонд оролцогч.
Шалгуурууд нь Юстус фон Либихийн минимумын тухай хуульд захирагдана.[1] Ургамал нь амин чухал тэжээлийн бодисууд болох нүүрстөрөгч ба хүчилтөрөгчийг агаараас авдаг бол, устөрөгч болон бусад тэжээлүүдийг хөрснөөс (зарим паразит ба махчин ургамлуудыг эс тооцвол) авдаг.
Ургамал нь ургаж буй орчноосоо дараах эрдэс тэжээлүүдийг авч байх ёстой:[2]
- макротэжээл: азот (N), фосфор (P), кали (K), кальци (Ca), хүхэр (S), магни (Mg); ба
- микротэжээл: бор (B), хлор (Cl), манган (Mn), төмөр (Fe), цайр (Zn), зэс (Cu), молибден (Mo), никель (Ni).
Макротэжээл нь их хэмжээгээр хэрэглэгддэг ба ургамлын эсийн 0,2 - 4,0 хувийг (хуурай жингээр тооцоход) эзэлдэг. Микротэжээл нь ургамалд саяд хуваагдах нэгжээр (ppm) илэрхийлэгдэх хэмжээнд буюу 0.1[3] - 200 ppm, эсвэл хуурай жингийн 0.02 хувиас бага агуулагддаг.[4]
Дэлхий дахиний дийлэнх хөрсүүд нь тухайн цаг агаарын нөхцөл ба хөрсөнд дасан зохицсон ургамлуудыг тэдгээрийн амьдралын циклийг гүйцээхэд шаардлагатай тэжээлээр, нэмэлт бордооны шаардлагагүйгээр хангаж чаддаг. Тариалангийн зориулалттай хөрсөнд бордоо нэмж, зохиомол аргаар хөрсний үржил шимийг сайжруулж, ургамлын идэвхтэй ургалтыг дэмжиж, ургацын хэмжээг барина эсвэл нэмэгдүүлнэ. Хэдий, ус ба гэрэл зохих хэмжээнд байсан ч, тэжээлийн дутагдал нь ургалт ба ургацыг хязгаарлаж байдаг.