Фернандо Алонсо
From Wikipedia, the free encyclopedia
Фернандо Алонсо Диас (исп. Fernando Alonso Díaz, * 1981 оны 7 сарын 29, Овьедо, Астури муж) нь Испанийн авто уралдааны нисгэгч.
Quick Facts Төрсөн огноо, Формула-1 ДАШТ-ийн замнал ...
Төрсөн огноо | 1981 оны 7 сарын 29 |
---|---|
Формула-1 ДАШТ-ийн замнал | |
Иргэншил | Испани Испани |
Дэлхийн аварга | 2 (2005, 2006) |
Багууд | 2001 Минарди • 2003–2006 Рено • 2007 МкЛарен • 2008–2009 Рено • 2010–2014 Феррари • 2015–2018 МкЛарен •2021-2022 Альпин •2023- Астон Мартин |
Гараа | 380 |
Ялалтын тоо | 32 |
Шагналын тавцанд гарсан тоо | 106 |
Нийт авсан оноо | 2267 |
Поле байрлал | 22 |
Хамгийн хурдан тойрог | 24 |
Анхны гараа | 2001 оны Австралийн гран-при |
2023 оны байр | 4. (206 оноо) |
Close
Алонсо 2001 оноос хойш Формула-1 уралдаанд мэргэжлийн тамирчнаар оролцож байгаа бөгөөд Рено багт байхдаа 2005, 2006 оны дэлхийн аваргын тэмцээнүүдэд түрүүлэн хоёр удаа аваргалсан юм. 2010-2014 оны хооронд Алонсо италийн уламжлалт уралдааны жүчээ Ферраригийн өмнөөс гараанд гарсан ба тус багт байхдаа 2010, 2012, 2013 онуудад дэлхийн аваргын 2-р байранд шалгарсан юм. МкЛарен багт 2007 онд эхний удаа гараанд гарах үүрэг хүлээсэн бол 2015 оноос хойш хоёр дахь удаагаа тус багийн нисгэгчээр ажиллаж байна.