Филиппин-Америкийн дайн
From Wikipedia, the free encyclopedia
Филиппин-Америкийн дайн, Филиппиний тусгаар тогтнолын дайн буюу Филиппиний самуун (1899–1902),[12] нь Америкийн Нэгдсэн Улс болон Филиппиний хувьсгалчдын хооронд гарсан зэвсэгт мөргөлдөөн юм.
Филиппин-Америкийн дайн | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Америкийн цэргүүд Манилын ойролцоо, 1899 он | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
АНУ
|
Филиппиний Анхдугаар Бүгд Найрамдах Улс Катипунан Пулаханууд Сулугийн Султант Улс Моро | ||||||||
Удирдагчид | |||||||||
Виллиам Маккинли Теодор Рузвельт Элвелл Отис Артур Макартур Жон Першинг Жэкоб Смит |
Эмилио Агуинальдо Антонио Луна Артемио Рикарте Мигуэл Мальвар Мануэл Тинио Аркадио Максилом Макарио Сакай Дионисио Сегуэла Сулугийн Султан | ||||||||
Цэргийн хүч | |||||||||
~126,000 бүгд[3][4] |
100,000–1,200,000 | ||||||||
Хохирол | |||||||||
4,165 алагдсан (75% орчим нь халдварт өвчнөөр),[7] ~3,000 шархадсан;
2,000 Филиппиний Цагдаагийн Газрын байлдагч алагдах буюу шархадсан[8] |
~12,000–20,000 алагдсан[3][9] | ||||||||
Амь үрэгдсэн Филиппиний энгийн иргэд: ~200,000 - 1,500,000[9][10][11] | |||||||||
Филиппиний Анхдугаар Бүгд Найрамдах Улсыг Америкийн Нэгдсэн Улс бүрэлдэхүүндээ оруулсны дараа тусгаар тогтнолоо эргүүлэн олж авах гэсэн зорилго нь мөргөлдөөнд хүргэжээ.[13][14] Уг дайн нь Филиппиний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн хүрээнд, Филиппиний хувьсгал, Испани-Америкийн дайны дараа гарсан юм.
АНУ болон Филиппиний хувьсгалт хүчний хоорондын зэвсэгт мөргөлдөөн 1899 оны 2 сарын 4-нөөс эхэлж, богино хугацаанд 1899 оны Манилын тулалдаан болон өргөжжээ. 1899 оны 6 сарын 2-нд Филиппиний Анхдугаар Бүгд Найрамдах Улс албан ёсоор АНУ-ын эсрэг дайн зарлав.[15] Дайн албан ёсоор бол 1902 оны 7 сарын 4-нд дууссан.[16] Гэсэн ч Катипунанчууд Америкийн хүчний эсрэг тэмцлээ үргэлжлүүлсээр байв. Тэдний дунд Катипунаны ахмад гишүүн, генерал Макарио Сакай байсан бөгөөд ерөнхийлөгч Агуйнальдог олзлогдсоны дараа 1902 онд тунхагласан Бүгд Найрамдах Тагалог Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Морочууд, Пулаханчууд зэрэг бусад бүлгүүд 1913 оны 6 сарын 15-нд Буд Багсакийн тулалдаанд ялагдах хүртлээ дайны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм.[1][2]
Империализмын Эсрэг Лиг 1898 оны 6 сарын 15-нд байгуулагдаж, АНУ-ын засгийн газрыг цэрэг дайны ажиллагаа явуулахын эсрэг тэмцэл өрнүүлж байсан түүхтэй. Уг дайн, түүний дараах АНУ-ын эзэрхийлэл нь Филиппиний соёлыг эрс өөрчилсөн юм. Ойролцоогоор 34,000–1,000,000 хүнээ алдсан тус улсад Католик сүм төрийн шашин байхаа больж (АНУ шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн), засгийн газар болон бизнест англи хэл голлох хэл болжээ. 1916 онд АНУ филиппинчүүдэд өөртөө засах эрх амласныгаа 1935 онд л тодорхой хэмжээгээр биелүүлсэн. 1946 онд, дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ Манилын гэрээний дагуу Филиппиний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ.