Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ
From Wikipedia, the free encyclopedia
Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ (англи. Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons, товчоор— Non-Proliferation Treaty, NPT, орос. Договор о нераспространении ядерного оружия)- НҮБ-ын Зэвсэг хураах хорооноос цөмийн зэвсэгтэй орнуудын хүрээг тэлэхгүй байх, улс орнууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлэхэд шаардлагатай олон улсын хяналтыг хангах, ийм зэвсгийг ашиглан зэвсэгт мөргөлдөөн гарах боломжийг хязгаарлах; цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах өргөн боломжийг бүрдүүлэх зорилгоор боловсруулсан олон талт олон улсын баримт бичиг юм.
1968 оны 6-р сарын 12-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар сайшааж, 1968 оны 7-р сарын 1-нд Москва, Вашингтон, Лондон хотод гарын үсэг зурахаар өгсөн. 1969 оны 11-р сарын 24-нд ЗСБНХУ-аас соёрхон баталсан (ОХУ нь ЗХУ-ын хууль ёсны өв залгамжлагч тул гэрээг хэрэгжүүлнэ). 1970 оны 3-р сарын 5-нд гэрээг ЗХУ болон АНУ, Их Британи (1968 онд багтаж соёрхон баталсан) болон бусад 40 улс соёрхон батлаж уг баримт бичиг хүчин төгөлдөр болсон байна. Сүүлд 1992 онд Франц, Хятад хоёр уг Гэрээнд гарын үсэг зурсан.
1995 оны 5-р сарын 11-нд 170 гаруй оролцогч орнууд энэхүү гэрээг ямар ч нэмэлт нөхцөлгүйгээр болон хугацаагүйгээр сунгахаар тохиролцсон юм.
Израил, Энэтхэг, Пакистан, Өмнөд Судан бөгөөд гэрээнд гарын үсэг зурсны дараа гэрээнээс гарсан БНАСАУ зэрэг орнуудаас бусад дэлхийн бараг бүх тусгаар тогтносон улсууд гэрээнд орж нэгдсэн байна.