Шулуун (математик)
From Wikipedia, the free encyclopedia
Шулуун шугам эсвэл товчоор шулуун гэдэг нь геометрийн элемент бөгөөд, төгсгөлгүй эгц үргэлжлэх, захын цэггүй, 0 өргөнтэй дүрс юм. Төгсгөлөг урт бүхий (2 захын цэг бүхий) шулууны хэсгийг хэрчим, нэг захын цэг бүхий шулууны хэсгийг цацраг гэдэг.
Тодорхойлолт: Шулуун нь төгсгөлгүй урт, төгсгөлгүй нарийн болоод хоёр чиглэлдээ хязгаарлагдахгүй шугамыг шулуун гэж нэрлэнэ. Эхлэлтэй төгсгөлгүй шугамыг цацраг гэнэ. Эхлэл төгсгөлтэй шугамыг хэрчим гэнэ. Харин цэгийг тодорхойлолтгүй авч үздэг билээ.