Өмнөд Хятадын бар
From Wikipedia, the free encyclopedia
Өмнөд Хятадын бар (Хятад: 華南虎, Panthera tigris amoyensis), түүнчлэн Хятад, Амой, Шиамен бар гэгддэг барын дэд зүйл Өмнөд Хятадын ойн уугуул амьтан юм. Барын одоо байгаа дэд зүйлүүд дундаа жижгэвтэр биетэй, хамгийн ховордсон дэд зүйл. Дэлхий дээр 20 хүрэхгүй толгой үлдсэн гэж шинжээчид үздэг бөгөөд дараачийн арван жилийн дотор устаж болохыг анхааруулсаар байгаа юм. Саяхан 2007 оны 11-р сард Өмнөд Африкийн дархан газарт нэг бар төрсөн нь Хятадаас гадна төрсөн анхны тохиолдол болсон.[1] 2007 оны 10-р сард Шаанси мужийн Жэнпинг тойргийн ойн хэлтэс P. t. amoyensis-ийн уугуул орчиндоо байгаа гэрэл зургийг тавьсан боловч, хуурамч байсан нь илэрсэн[2] Өмнөд Хятадын бараас бусад бүх барын дэд зүйл салаалж гарсан гэж үздэг.[3] Өмнөд Хятадын бар саяхан дэлхийн хамгийн ховордсон 10 амьтны нэгд тооцогджээ.[4]
Өмнөд Хятадын бар Загвар:Lang-gb Хятад: 華南虎 | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Panthera tigris amoyensis (Хилцхаймер, 1905) | ||||||||||||||||||
Өмнөд Хятадын барын тархалт | ||||||||||||||||||