Азийн наадам
From Wikipedia, the free encyclopedia
Азийн наадам (Азийн тоглолт) нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Энэтхэг улсын санаачилгаар зохиогдох болсон, 4 жил тутам зохион байгуулдаг Ази тивийн улсуудын спортын наадaм юм. Азийн Олимпийн Зөвлөл (англи. Olympic Council of Asia, OCA) ерөнхий зохион байгуулагч нь тул "Азийн олимп” хэмээн нэрлэгддэг.
Ази тивд анх удаа олон спортын наадам 1913 онд Филиппиний Манила хотод "Дорно дахины наадам" гэж нэрлэгддэг. 1917 онд Шанхай хотод; нэрийг "Дорно дахины наадам"-аас "Алс Дорнодын аварга шалгаруулах тэмцээн" болгон өөрчилсөн. Эдгээр тоглоомууд 1938 он хүртэл үргэлжилсэн. Харин Азийн бусад орнуудад “Баруун Азийн наадам” 1934-1938 онд зохион байгуулагдаж байсан. Анхны “Баруун Азийн наадам” 1934 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулагдаж байжээ. Дэлхийн 2-р дайны улмаас 1938 онд "Иерусалем Палестины Баруун Азийн 2-р наадам", "Алс Дорнодын Осака 11-р наадам" зэрэг Азийн бүх наадмыг 1938 онд цуцалжээ. 1948 оны Лондонгийн зуны Олимпийн үеэр Азийн Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч нар Ази дахь бүх наадмыг (Алс Дорнодын болон Баруун Азийн наадам) нэгтгэж, Азийн бүх ҮОХ-ны Азийн наадам гэж нэрлэх шийдвэр гаргажээ. Азийн наадмын холбоо нь 1949 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод байгуулагдсан. Анхны Азийн нэгдсэн наадам 1951 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон бол Азийн хоёр дахь наадам 1954 онд Филиппин улсын Манила хотод болсон. Үүнээс хойш дөрвөн жилд нэг удаа наадмыг зохион байгуулдаг болсон.
1981 онд Азийн спортын удирдагчид "Азийн наадмын холбоо"-ны нэрийг "Азийн Олимпийн Зөвлөл" (англи. Olympic Council of Asia, OCA) болгон өөрчлөх шийдвэр гаргажээ. 1982 онд Азийн Олимпийн Зөвлөлийн төв байрыг Энэтхэгээс Кувейт руу нүүлгэсэн байна.