Бие даагч
From Wikipedia, the free encyclopedia
Бие даагч гэдэг нь аль нэг улс төрийн намд харьяалагддаггүй улс төрчийг хэлнэ. Бие даагчдын зарим нь аль ч улс төрийн намын бодлогыг үл дэмжих буюу төвийг сахисан байр суурь баримталдаг бол нэг хэсэг нь аль нэг улс төрийн намтай хамтран ажилладаг буюу хуучин аль нэг намын гишүүн байсан байдаг. Түүнчлэн үлдсэн хэсэг нь аль нэг намын дэмжлэгийг хүлээх нь бий.