Гаутама Будда
Буддын шашныг үндэслэгч / From Wikipedia, the free encyclopedia
Готам Будда (пали: Siddhattha Gotam Buddha; санскрит: Siddhartha Gautama Buddha गौतम बुद्ध) нь Буддын шашныг үндэслэгч багш юм. Тэрээр Лүмбинид Сакьяа овгийн хааны гэрт, эх Махамаяа хатны агь болон төржээ. Түүний төрсөн, нас барсан он тодорхой бус. Ихэнх түүхчид түүний амьдралыг МЭӨ 536 аас МЭӨ 483 хооронд байсан гэж үздэг.