Геологи
From Wikipedia, the free encyclopedia
Геологи (Грек гаралтай: γη, ge, "дэлхий"; ба λόγος, logos, "судлал") нь дэлхийг судалдаг салбар шинжлэх ухаан бөгөөд түүнийг бүрдүүлэгч эрдэс, чулуулгийн найрлага, структур, физик шинж чанар, хөгжлийн түүх, явагдаж буй төрөл бүрийн процессуудыг судлана. Геологичид нь геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэгч, дэлхий болоод нарны бусад гаригуудын хими, физик шинж чанарыг судалдаг бүлэг хүмүүс юм. Эдгээр хүмүүс нь дэлхийн нас, үүсэл, дотоод бүтэц гэх мэт онолын судалгаа, мөн байгалийн баялгийг (эрчим хүчний түүхий эд болох нүүрс, газрын тос, байгалийн хий, төрөл бүрийн металлууд болох төмөр, зэс, уран, мөн үнэт чулуу, барилгын материалыг) нээх, үүсэх зүй тогтолыг илрүүлэх зорилготойгоор судалгаа хийнэ.