Глонасс байршил тогтоох систем
From Wikipedia, the free encyclopedia
Глонасс (орос: ГЛОНАСС, Глобальная навигационная спутниковая система) нь ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлсэн цэрэг, иргэний зориулалтын байршил тогтоох систем юм. Глонассыг анх цэргийн зориулалттайгаар 1976 оноос эхлэн судалж хэрэгжүүлж эхэлсэн ба 90-ээд оноос хагас дутуу ажиллагаанд оруулж эдийн засгийн хүндрэлийн улмаас зогсонги байдалд орсон боловч 2000 оноос ОХУ-ын засгийн газраас идэвхитэй дэмжиж байгуулж 2011 оноос бүрэн ашиглалтанд оруулжээ. Нийт 24 хиймэл дагуулууд хэрэглэгчийн байршил тогтоогчид дохиолол дамжуулдаг.