Гол мөрөн
From Wikipedia, the free encyclopedia
Гол ба мөрөн нь газрын гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар луу урсах харьцангуй өргөн, байгалийн урсгал ус юм. Мөрнөөс бага, горхиос их урсгал усыг гол гэдэг. Онц цөөн тохиолдолд ямар нэгэн мөрөн болон горхийг гол гэх нь байдаг. Гол мөрөн нь усан солилцооны (эргэлтийн) салшгүй нэг хэсэг болно. Голын ус нь хур тунадас, газрын доорхи ус, зарим тохиолдолд мөнх цас, мөсөн голын хайлсан усаар тэжээгдэж байдаг. Булаг, нуур, намаг, уулын ус, горхиноос эх авч гол үүсдэг.