Гүн ухаан
From Wikipedia, the free encyclopedia
Философи нь хорвоо ертөнц ба хүний нийгмийн мөн чанар, түүнчлэн хүний амьдралын утга учирын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайдаг ухаан юм. Философи гэдэг нь грек хэлний "φίλος" буюу дурлах, "σοφία" буюу цэц мэргэн гэсэн хоёр үгний нийлбэрээс гаралтай бөгөөд "цэц мэргэнд дурлах" гэдэг утгаар хэрэглэгдэж байв.