Дезоксирибонуклейн хүчил
From Wikipedia, the free encyclopedia
Дезоксирибонуклейны хүчил (ДНХ) нь мэдэгдэж буй бүх амьд организмуудын өсөлт хөгжилт, ажиллагаанд ашиглагддаг ба генетикийн заавруудыг агуулсан нуклейны хүчил юм. ДНХ-ийн молекулуудын гол үүрэг нь удаан хугацаанд мэдээллийг хадгалдаг ба энэ нь эсийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тухайлбал уургууд болон Рибонуклейн хүчлийн молекулуудыг угсрах заавруудыг агуулдаг учираас ДНХ-г ихэвчлэн барилгын план зургуудын цуглуулгатай адилтгадаг. Генетикийн энэхүү мэдээллийг агуулдаг ДНХ-ийн хэсгүүдийг ген гэдэг. Гэхдээ бусад ДНХ-ийн дарааллууд нь бүтцийн зориулалттай байдаг эсвэл энэхүү генетикийн мэдээллийг хэрхэн ашиглахыг зохицуулахад хэрэглэгддэг.
Химийн хувьд ДНХ нь нуклеотид хэмээх энгийн нэгжүүдээс бүрдсэн, диэфирийн холбоогоор холбогдсон чихэр болон фосфатын нэгдлээс бүрдсэн нуруу бүхий хоёр урт полимероос тогтдог. Эдгээр хоёр хэлхээ нь бие биетэйгээ параллел боловч чиглэл нь эсрэг оршидог. Чихэр бүрт дөрвөн төрлийн молекулуудын нэг нь холбогдсон байх ба эдгээрийг сууриуд гэдэг. Гол нурууны дагуу байрлах эдгээр дөрвөн суурийн дараалал нь мэдээллийг кодлодог. Энэ мэдээллийг генетик кодыг ашиглан уншдаг. Генетик код нь протейнуудад байх амин хүчилийн дараалалыг тодорхойлж өгдөг. Кодыг ДНХ-ийн хэсгүүдийг холбогдох нуклейны хүчил РНХ-рүү хуулбарлах замаар уншдаг. Энэ процессыг генетик хөрвүүлэлт гэдэг. Тэдгээр РНХ молекулуудын ихэнх нь протейныг нийлэгжүүлэхэд ашиглагддаг ба харин бусад нь бүтэцүүд болох жишээлбэл рибосом болон сплицезонд шууд ашиглагддаг.
Эсийн дотор ДНХ нь хромосом гэгдэх бүтцүүдэд хуваагдах ба эсийн доторх хромосомуудын нэгдэл нь геномыг бүтээдэг. Тэдгээр хромосомууд нь эсийн хуваагдалын өмнө хуулбарлан хуваагддаг. Энэ процессыг ДНХ үржих гэдэг. Эукариот организмууд тухайлбал амьтан, ургамал, мөөг зэрэг нь өөрсдийн ДНХ-г эсийн бөөм дотороо хадгалдаг бол харин Прокариот организмууд тухайлбал бактериийх эсийн цитоплазм дотороо байдаг. Хромосомуудын дотор хроматин протейнууд тухайлбал гистонууд ДНХ-г нягтруулж, зохион байгуулдаг. Энэ нь бусад протейнуудтай харилцан үйлчлэлцэхийг хянахад тусладаг бөгөөд улмаар генийн хөрвүүлэлтийг хянадаг.