Интернационал (төрийн дуулал)
From Wikipedia, the free encyclopedia
Интернационал нь дэлхий дээр хамгийн ихээр түгсэн социалист ажилчны хөдөлгөөний тэмцлийн дуу бөгөөд энэхүү ажилчны хөдөлгөөн нь улс төрийн үзэл баримтлалын хувьд пролетарийн интернациолизмыг үнэнчээр даган „Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!“ хэмээх марксизмын уриатай хөдөлгөөн юм. Дууны үгийн эхийг анх францын яруу найрагч Эжен Потье бичсэн ба тэрбээр анхны пролетари-социалист хувьсгалд тооцогддог 1871 оны Парисын коммуны идэвхтэй гишүүн байсан ажээ. Шүлгийн аяыг 1888 онд Бельгийн дууны зохиолч Пьер Дегейтер зохиожээ.