Монголын энхтайван
From Wikipedia, the free encyclopedia
Монголын энхтайван (Pax Mongolica) гэдэг бол Монголын эзэнт гүрний нийгэмд тогтоосон байлдан дагууллыг ба XII-XIY зууны Монголын эзэнт гүрний үед Евразийн өргөн уудам нутаг дэвсгэрийн оршин суугчдын нийгэм, соёл, эдийн засгийн амьдралд тогтворжуулах нөлөөллийг тодорхойлсон Pax Romana гэсэн анхны хэллэгийн дагуу загварчилсан түүх зүйн нэр томъёо юм. Энэ нэр томьёо нь нэгдмэл засаг захиргаатай холбоотой харилцаа холбоо, худалдаа арилжааны хялбар байдал, мөн монголчуудын өргөн цар хүрээтэй, харгис хэрцгий байлдан дагуулалтын дараах харьцангуй тайван үеийг тодорхойлоход хэрэглэгддэг бөгөөд хялбар харилцаа, арилжаа наймааны нэгдсэн удирдлага нь бүтээн байгуулалтад дэмжлэг болсон үе юм. Чингис хааны эзэнт гүрэн болон түүний өв залгамжлагчид зүүний, болон барууныхантай үр дүнтэйгээр холбоо тогтоож, Зүүн Өмнөд Азиас Зүүн Европ хүртэл өргөн уудам нутгийг удирдаж байлаа. Ази болон Европын гол худалдааны төвүүдийг холбосон Торгоны зам нь гагцхүү Монголын эзэнт гүрний мэдэлд байв. Үүнийг "Толгой дээрээ алтан гулдмай тавьсан эмэгтэй хүн хаант улс даяар аюулгүйгээр хэсч чаддаг" гэж жишээлдэг байлаа. Энэхүү Монголын энхтайван нь Монголын эзэнт гүрний задрал, бутрал, мөн анх Азид дэлгэрч, худалдааны зам дагуу тархсан Хар үхлээс шалтгаалан дууссан юм.