Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо
From Wikipedia, the free encyclopedia
Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо буюу НБА (Англи: National Basketball Association) нь эрэгтэй сагсан бөмбөгийн лигүүд дунд хамгийн нэр хүнд бүхий, Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг юм. 30 багтай, 29 баг нь Америк, 1 нэг нь Канадад харьяалагддаг. НБА нь Хойд Америкийн хамгийн том 4 мэргэжлийн спортын лигийн нэг юм. НБА-гийн тоглогчид нь нэг тоглогчид оногдох жилийн орлогоороо дэлхийн мэрэгжлийн тамирчдын дунд дээгүүр ордог.[1]
Спорт | Сагсан бөмбөг |
---|---|
Байгуулагдсан | 1946 он 6 сарын 6нд АНУ, Нью Йорк муж, Нью-Йорк хот |
Төлөөлөгч | Адам Силвер |
Лигийн нээлт | 1946–47 |
багийн тоо | 30 |
Улс(ууд) | Америк (29 баг) Канад (1 баг) |
Хамгийн сүүлийн аварга(ууд) | Голден стэйт уорриорс (6 удаа) |
Хамгийн олон аварга авсан | Бостон Сэлтикс (17 удаа) |
ТВ хамтрагч(д) | AБС ИСПН ТНТ НБА ТВ |
Холбоотой лиг | ФИБА Америк (Америк) |
Албан ёсны вебсайт | NBA.com |
Лиг 1946 оны 6 сарын 6-нд Нью-Йорк хотод Америкийн Сагсан бөмбөгийн Холбоо (Англи: Basketball Association of America, АБА) нэртэйгээр байгуулагдсан[2]. 1949 онд байгуулагдсан Үндэсний Сагсан бөмбөгийн Холбоо (Англи: National Basketball Association, НБA) нь АБА-гийн гол өрсөлдөгч байсан. Багийн оффисууд тус тусдаа байдаг бөгөөд холбооны төв оффис нь Нью-Йорк хотын тавдугаар гудамжны 645, Олимпик Тауэрт байрладаг. НБА Энтертайнмент болон НБА ТВгийн студи нь Нью-Жерси мужийн Секаукус байрладаг.