Оросын төрийн далбаа
From Wikipedia, the free encyclopedia
Оросын Холбооны Улсын Төрийн далбаа нь хөх-цагаан-улаан өнгийн ижил хэмжээ бүхий хөндлөн судалтай, гурван өнгийн далбаа бөгөөд далбааг Нидерландын төрийн далбаанд суурилан бүтээжээ. 1848 онд төрийн далбааны өнгөнүүдийг панславын өнгө хэмээн тунхаглажээ.
Quick Facts Оросын Холбооны Улсын Төрийн далбаа ...
Оросын Холбооны Улсын Төрийн далбаа | |
---|---|
Далбааг таних тэмдэг: | ? |
Талуудын харьцаа: | 2:3 |
Албан ёсоор хэрэглэсэн: | 1993 оны арванхоёрдугаар сарын 11 (анхных нь 1705 оны нэгдүгээр сарын 20) |
Close
Албан ёсоор энэхүү төрийн далбааг 1896 онд оросын худалдааны ба дайны усан онгоцонд хэрэглэсэн байдаг. Харин албан бусаар бол хаант засаг унасны дараа Оросын түр засгийн газрын үед болон аравдугаар сарын хувьсгал хүртэл хэрэглэжээ. 1991 оныг хүртэл уг далбаа нь Зөвлөлтийн төрийн далбаанд шахагдсан байлаа.