Пиньинь
From Wikipedia, the free encyclopedia
Ханью Пиньинь (хялбаршуулсан ханз: 汉语拼音; уламжлалт ханз: 漢語拼音; пиньинь: hànyǔ pīnyīn) буюу Пиньинь гэдэг нь хятад хэлний мандарин аялгууны авиа зүйд суурилсан латин галиг юм. БНХАУ байгуулагдсаны дараа Хятадад бичиг үсэггүй хүний тоо их, гадаадын хүн хятад ханз бичиг сурах хэцүү байсан учраас энэ бэрхшээлийг шийдэхээр хоёр арга авсан нь хялбаршуулсан ханз, пиньинь латин галиг юм.
Хятадын уламжлалт ханзны олон тэмдэгтээс бүтэх төвөгтэй байдал нь уг үсгийг сурахад хэцүү болгож байсан тул хятад иргэд өөрсдөө ханзаа мэдэхгүй байх нь жирийн үзэгдэл байсан. Иймээс 1950-аад оноос Хятадын хэл зүйч Жоу Ёгуан нарын эрдэмтэд латин үсэгт суурилсан дуудлагыг зохиож эхлээд, 1958 онд Хятадын засгийн газраас зааварчилгаа бүхий анхны эхийг хэвлүүлсэн.