Солонгос үсэг
солонгос үсэг нь солонгос үсэг юм / From Wikipedia, the free encyclopedia
Солонгос үсэг эсвэл Хангыл үсэг (Солонгос хэл: 한글、Hangul) нь солонгос хэлийг тэмдэглэх авианы бичиг үсэг юм. 1443 онд Солонгос цагаан толгой болох Хангылыг анх зохиогдож дэлгэрүүлсэн бөгөөд 1446 онд Чусоны вант улсын И овогт Сэжун ван "Хүн мин жонгым" буюу "Иргэнийг сургах зөв дуудлага" хэмээх утга бүхий үсэг зохиосон нь өдгөө хэрэглэж буй эл үсэг болой. Хойд Солонгос улсад Чосон гульча (Солонгос хэл: 조선글자、Chosŏn'gŭlcha) хэмээн нэрлэж байна. Солонгосын хойгт албан ёсоор хэрэглэхээс гадна хуучны ЗХУ-ын бүрэлдэхүүн улс явсан Казахстан, Узбекистан болон Сахалинд амьдарч байгаа солонгос угсаат хүмүүс хэрэглэсээр байна.
Quick Facts Солонгос үсэг ...
Солонгос үсэг | |||
---|---|---|---|
Бичгийн төрөл | Цагаан толгой | ||
Хэл | Солонгос хэл | ||
Зохиогч | Сэжун ван | ||
Зохиогдсон | 1443 | ||
Хэрэглэсэн хугацаа | 1446 оноос хойш | ||
Хэрэглэдэг газар | Солонгос Хятад | ||
Албан ёсоор | Умард Солонгос Өмнөд Солонгос Хятад | ||
Гарал | Дөрвөлжин бичгээс үүссэн байх магадлалтай Солонгос үсэг | ||
Юникод | U+AC00..U+D7AF U+1100..U+11FF U+3130..U+318F | ||
ISO 15924 | Hang |
Close