Төрийн Дум
From Wikipedia, the free encyclopedia
ОХУ-ын Төрийн Дум- ОХУ-ын Холбооны Хурлын /парламентын/ Доод танхим юм. Төрийн Думын эрх зүйн үндэс нь ОХУ-ын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд зааж өгсөн байдаг.
Оросын эзэнт гүрний үед хууль зөвлөлдөх дараа нь хууль тогтоох дээд байгуулагын үүргийг 1905-1917 онуудад Оросын эзэнт гүрний Төрийн Дум гүйцэтгэж байжээ.
1918 оны Коммунист хувьсгалын гарч Төрийн Думыг тарааж ЗХУ-ын үед хууль тогтоох дээд байгууллагын үүргийг 1938-1991 онд ЗСБНХУ-ын Дээд Зөвлөл бөгөөд 1938-1993 онуудад ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөл гүйцэтгэж байгаад 1993 оны 10 дугаар сарын үймээний үеэр татан буугдсан.
1993 онд ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Ельцины “Үндсэн хуул”-ийн шат дараалсан шинэтгэлээр Оросын Холбооны Улсын Төрийн Дум байгуулагдаж улмаар 1993 оны 12 дугаар сарын 12-нд анхны сонгууль болжээ.
Төрийн Дум нь 450 гишүүн буюу депутаттай. Тэдний тал нь нэг мандаттай тойргоос шууд сонгогддог. Үлдсэн 225 нь улс төрийн намуудын жагсаалтаар 5% босго давсан намууд бүрдүүлдэг. Төрийн Думын гишүүнээр 21 нас хүрсэн ОХУ-ын иргэн сонгогдох эрхтэй. ОХУ-ын Төрийн Думын анхдугаар сонгуулиар Төрийн Думын гишүүн Засгийн газрын гишүүн давхар хийж болдог байсан.
Төрийн Думын гишүүн 4 жилийн хугацаатай бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаад 2008 оны эцсээр ОХУ-ын Үндсэн хууль өөрчлөлт оруулж 6 дугаар сонгуулиас эхлэн 5 жилийн хугацаатай сонгогдох болжээ.
Төрийн Думын сонгууль 1993, 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016, 2021 онуудад явагдсан ажээ.
Төрийн Думын үйл ажиллагааг Думын дарга болон түүний орлогчид гүйцэтгэдэг.