УЕФА Аваргуудын Лиг
From Wikipedia, the free encyclopedia
Аваргуудын Лиг (Англи: UEFA Champions League) нь Европын Хөлбөмбөгийн Холбооны гишүүн орнуудын багуудын дунд жил болгоны 9-р сараас дараа жилийн 5-р сар хүртэл зохиогддог олон улсын тэмцээн юм. 1955 онд ЕХБХ-ын Аваргуудын цом (European Cup) нэртэйгээр мэндэлж, 1992 оноос одоогийнхоо нэрээр зохиогдох болсон.
Европын багуудын хоорондох хамгийн том тэмцээн бөгөөд өөрийн улсын дээд лигтээ дээгүүр байр эзэлсэн багууд л оролцдог тул дэлхий даяар сонирхон үздэг билээ. Тус тэмцээний түрүү баг нь ФИФА Багуудын Дэлхийн Цомд өрсөлдөх эрхийг олж авдаг. Гэхдээ Аваргуудын лигийн тэргүүн багийг шууд дэлхийн тэргүүн багаар нэрлэх хүмүүс олон байдаг.