Олон улсын хөлбөмбөгийн холбоо
From Wikipedia, the free encyclopedia
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ) (франц. Fédération internationale de football association, FIFA) — Талбайн болон танхимын хөлбөмбөг (футзал), элсний хөлбөмбөгийн олон улсын хамгийн том удирдах байгууллага. 1930 онд анх эхэлсэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 1991 онд анхных нь болсон Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Бельги, Дани, Франц, Герман, Нидерланд, Испани, Швед, Швейцарийн үндэсний хөлбөмбөгийн холбоодын хоорондоо зохион байгуулж байсан олон улсын тэмцээнүүдийг нэгтгэн зохицуулах зорилгоор 1904 онд анх байгуулагджээ. Дэлхийн 211 улсын үндэсний холбоог эгнээндээ нэгтгэсэн. 2013 оны байдлаар 1.4 тэрбум долларын бэлэн мөнгөний хөрөнгөтэй. 2016 оны хоёрдугаар сарын 26-нд явагдсан сонгуулиар Швейцарь болон Италийн иргэн Жанни Инфантино ерөнхийлөгчөөр нь сонгогджээ.[2]
Гишүүдийг бүсийн холбоонд нэгдсэн байдлаар нь харуулсан газрын зураг | |
Товчлол | ОУХБХ буюу ФИФА |
---|---|
Байгуулагдсан | 1904 оны 5 сарын 21 |
Төрөл | Үндэсний холбоодын нэгдэл |
Төв байр | Швейцар, Цюрих |
Гишүүд | Тивийн зургаан холбоо (конфедерац), 211 орны үндэсний холбоо |
Албан ёсны хэл | Англи франц герман испани[1] |
Ерөнхийлөгч | Жанни Инфантино |
Цахим сүлжээ | www.fifa.com |