Францын хувьсгал
From Wikipedia, the free encyclopedia
Францын хувьсгал (1789–1799, Франц: Révolution française) нь Францын түүхэнд нийгэм, улс төрийн эрс өөрчлөлтүүд хийгдсэн үйл явдал юм.
Францын хувьсгалын эхлэл нь 1789 оны 7-р сарын 14-нд Бастилийн цайзыг эзлэн авсанаар эхэлж 1799 оны 18-р Брумерийн төрийн эргэлтээр (11-р сарын 9) дууссан гэж үздэг юм.
1614 онд байгуулагдсан Францын Ерөнхий мужууд /парламент/ (франц. Les États-Généraux) 1789 онд сүүлийн удаа цуглаж 1799 оны 11 дүгээр сард Наполеон Бонапартын тэргүүлсэн Францын Консулат бий болсон юм. Энэ үед урьд нь язгууртан анги, католик шашны сүм хийд феодалын эрх ямба эдэлдэг байсан Францын төрийн бүтцэд эрс өөрчлөлт хийгдэж, Гэгээрлийн зууны иргэншил болон хүний үндсэн эрхийн зарчмууд дээр үндэслэсэн хэлбэрт шилжжээ.
Эдгээр өөрчлөлттэй хамт хүчирхийлэл дэгдэж, хаанаа таслан шүүж, цаазаар аваачсан бөгөөд Террорын үе, Европын бусад бүх том гүрнийг хамарсан дайны явцад асар их цус урсаж, харгислал үйлдсэн юм. Хувьсгалаас улбаалж Наполеоны дайн, хоёр удаагийн хаант засаглалын сэргэлт, хоёр удаагийн хувьсгал дэгдсэн бөгөөд энэ бүхний дүнд Франц орчин үеийн хэлбэрээ олж төлөвшсөн билээ.