Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
From Wikipedia, the free encyclopedia
Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Англи: IAAF World Championships in Athletics) нь сондгой тоотой жилүүдэд зохиогддог, хөнгөн атлетикийн дэлхийн хамгийн том тэмцээн юм.
1980 оны Москвагийн олимпийг барууны орнууд бойкотлосноос үүдээд ийм тэмцээн явуулахаар болж, анхных нь 1983 онд Хельсинкид болжээ. Эхэндээ 4 жил тутам зохиогддог байсан тус тэмцээн 1991 онд Токиод болсноос хойш 2 жил тутам явагддаг болсон.