Эйфелийн цамхаг
From Wikipedia, the free encyclopedia
чбэөөбэаөёэа
Эйфелийн цамхаг | |||
---|---|---|---|
| |||
Ерөнхий мэдээлэл | |||
Байршил: | 7-р арондисман дахь Марсын талбай | ||
Департамент: | Парис | ||
Муж: | Иль-де-Франс | ||
Улс: | Франц | ||
Өндрийн байршил: | 33 м | ||
Ашиглалт: | Телевизийн цамхаг, радио станц, зоогийн газар, алсыг харах цамхаг | ||
Нэвтрэх боломж: | Цамхаг нийтэд нээлттэй | ||
Цамхгийн мэдээлэл | |||
Барьсан хугацаа: | 1887—1889 он | ||
Ашигласан хугацаа: | 1889 оноос хойш | ||
Нийт өндөр: | 324,82 м | ||
Нийт жин | 10.100 т | ||
Дамжуулах байгууламжийн мэдээлэл | |||
Сүүлчийн засвар: | 2000 он | ||
Долгионы давтамж: | Богино долгионы өргөн нэвтрүүлэг | ||
Радио станц: | Телевизийн өргөн нэвтрүүлэг | ||
Дамжуулах байгууламжийн төрөл: | DVB-T, бичил долгион | ||
Бусад мэдээлэл | |||
Нэрлэгдсэн: | Густав Эйфель | ||
Нээлт: | 1889 оны гуравдугаар сарын 31 |
Эйфелийн цамхаг (Франц: Tour Eiffel) буюу Төмөр Хатагтай (La Dame de Fer) нь өнөөгийн Парис хотын төв байрших төмөрөөр хийсэн цамхаг юм. Энэ цамхаг нь Парис хотын бэлэг тэмдэг болдог бөгөөд түүнийг гол зохион бүтээгч Александр Густав Эйфелийн нэрээр нэрийджээ. Эйфель өөрөө зүгээр л «300-метрийн цамхаг» (tour de 300 mètres) гэж нэрэлдэг байжээ. Уг цамхаг Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд (Champs de Mars) телевизийн антены хамт 324 метрийн өндөр хүртэл сүндэрлэнэ. Газраас 300м гаруй өндөртэй тус цамхаг нь 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ. Гурван давхартай бөгөөд 1-р давхар нь 57м өндөрт (345 шат), 2-р давхар нь 125м өндөрт (дахин 359 шат), байдаг бол 274м өндөрт байх 3-р давхарт (нийт 1652 шат бий) хүртэл цахилгаан өргүүр байх тул шатаар алхах шаардлага байхгүй. Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88,3м.
Парис хотын хамгийн өндөр барилга болох энэ цамхаг салхинд 6-7 см хэлбэлзэлтэй найгадаг байна. 7 жилд нэг удаа зэвэрхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг хэрэглэдэг.