Эксклав
From Wikipedia, the free encyclopedia
Экскла́в (Франц: exclavé «түгжигдсэн», эртний грек: ἐξ- «-ээс, аас-» + Латин: clavis «түлхүүр»: , анклав-латин. inclavatus «хаалттай, цоожтой») - нэг улсын үндсэн газар нутгаас тусдаа өөр нэг буюу хоёр улсын газар нутаг дотор байрлаж буй газар нутаг юм. Энэхүү газар нутаг нь байрлаж байгаа биш харьяаладаж буй орны хувьд эксклав, харин тойрон хүрээлүүлж байгаа орны хувьд анклав гэнэ.
Далайд гарцтай эксклав газар нутгийг хагас экслав гэнэ. Олон улсын далайн дүрмийн дагуу бусад орны усан эрэг хагас экслав руу орох далайн гарцыг хаахыг хориглодог. Ярианы хэлэнд хагас эксклав болон хагас анклав гэхийг зүгээр л эксклав ба анклав гэдэг.