Өмнөговь аймаг
Монгол Улсын аймаг / From Wikipedia, the free encyclopedia
Өмнөговь (монгол бичгээр ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢ – эмүнэгоби) — Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан. Монголын хамгийн том газар нутагтай аймаг бөгөөд далайн түвшинээс дээш 1406 метр өндөрт оршдог. Аймгийн төв Даланзадгад[1] хот Улаанбаатараас.[2] 553 км зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 165.4 мянган ам км. 2010 оны байдлаар хүн амын тоо 6114, малын тоо толгой 1014300. Тэмээний тоогоор улсад тэргүүлдэг бөгөөд 8800 Тэмээтэй. Өмнөговь аймаг 1931 онд байгуулагджээ. Алдарт Говь гурван сайхан уул.[3], Борзон.[4], Галба.[5], Зээмэг.[6], Заг.[7], Сүүж.[8] гэх мэт олон зуун км үргэлжлэх өргөн их говиудтай.Монгол лсын хамгийн дулаан бүсүүдийн нэг бөгөөд хамгийн их салхилдаг нутаг юм.
Өмнөговь аймаг
ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢᠠᠶᠢᠮᠠᠭ | |
---|---|
Улс | Монгол |
Байгуулагдсан | 1931 |
Нийслэл | Даланзадгад |
Газар нутаг | |
• Нийт | 165,380.47 км2 (63,853.76 бээр2) |
Хүн ам (2023) | |
• Нийт | ▲ 73,939 |
Цагийн бүс | UTC+8 |
Бүсийн дугаар | +976 (0)153 |
ISO 3166 код | MN-053 |
Улсын дугаар | ӨМ_ |
Вэб сайт | www |
Өмнөговь аймаг нүүрс, зэс, алтны том ордуудтай. 250 гаруй төрлийн говийн ургамал ургадаг. Социализмын [9] үед 60 гаруй сүм хийдтэй байв. Монгол орны өмнөд хил хязгаар болох бүс нутаг учрааc 40-60 морьтой 130 гаруй өртөөтэй байжээ. 1954 он хүртэл 8-10 мянган тэмээгээр жин тээж хойд хилийн Цагаан эрэг-ийн бааз хүртэл 2000 км замыг олон хоног сар явж улсын бэлтгэлийн ноос, түүхий эд, малын тэжээл, өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн тэмээн жингээр зөөдөг байсан.
1954 онд Өмнөговийн авто бааз байгуулагдаж тэмээн жинг халсан юм.
1957 онд анх Улаанбаатараас Даланзадгадад анхны нисэх онгоц бууж, 1966 оноос хойш байнгын нислэг үйлдэх болжээ. Социализмын бүтээн байгуулалтаар тус аймаг шалгарч 1943 онд Алтан гадас одонгоор шагнагдсан. Өмнөговь аймгийн 9 гайхамшигаар Говь гурван сайхан уул, Баянзаг.[10], Нэмэгт уул.[11] ба Хэрмэн цав.[12], Галбын говь.[13], Ноён богд.[14] ба Толь хад, Агуй улаан цав.[15], Хонгорын элс, Сангийн далай.[16], Галбын гурван хийд зэрэг газрууд тодорчээ.
1923 оны дундуур хуучин дөрвөн аймгийг өөрчлөн байгуулах Засгийн газрын шийдвэр, мөн аймгийн захиргаа (яам) байгуулах дүрмийг батлан гаргажээ. Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулах тухай шийдвэр 1928 оноос эхлэн шат дараалан гарчээ. Аймаг, хошуудын газар нутгийн хэмжээ асар уудам, газрын дундыг олж төвлөж чадаагүй зэргийг харгалзан 1931 онд орон нутгийн засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хийсэн билээ. Энэ өөрчлөлтөөр урьд нь 5 аймаг, 72 хошуу, 525 сум байсныг 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулагдахад Өмнөговь аймаг шинээр байгуулагдсан байна. Ингэхдээ Богд Хан уул, Цэцэрлэг Мандлын аймгуудаас газар нутаг таслан зохион байгуулсан байна.