Австрали
From Wikipedia, the free encyclopedia
Австрали буюу албан ёсоор Австралийн Хамтын Нөхөрлөлийн Улс (Англи: Commonwealth of Australia) нь Австралийн эх газрыг болон үүнийг тойрон орших жижиг арлуудаас бүрдэх тусгаар улс юм. Нийт 7,692,208 км2 нутаг дэвсгэртэй ба далайн орнуудын бүс нутагтаа хамгийн том - дэлхийн зургаа дахь том орон.
Австралийн Хамтын Нөхөрлөлийн Улс ᠠᠦᠰᠲᠷᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠷᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ Commonwealth of Australia
| |
---|---|
Төрийн дуулал: Advance Australia Fair | |
Нийслэл | Канберра 35°18′29″S 149°07′28″E |
Томоохон хот | Сидней |
Үндэсний хэл | Англи хэл (де-факто) |
Шашин (2021)[1] | |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Холбооны үндсэн хуульт парламентын хаант засаглал |
• Хаан | III Чарльз |
• Амбан захирагч | Дэвид Херли |
• Ерөнхий Сайд | Энтони Албаниз |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Түүх | |
• Холбоо ба Үндсэн Хууль | 1901 оны 1 сарын 1 |
• Вестминстерийн тогтоолыг батлах тухай акт | 1942 оны 10 сарын 9 (1939 оны 9 сарын 3-наас хүчин төгөлдөр) |
• Австралийн тухай акт | 1986 оны 3 сарын 3 |
Газар нутаг | |
• Нийт | 7692024 км2 (6) |
• Усны эзлэх талбай (%) | 1.79 (2015)[3] |
Хүн ам | |
• 2024 тооцоо | 27,068,200[4] (53) |
• 2021 тооллого | 25,890,773[5] |
• Нягтаршил | 3.4/км2 (192) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $1.718 их наяд[6] (20) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $65,366[6] (22) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $1.708 их наяд[6] (13) |
• Нэг хүнд ноогдох | ▼ $64,964[6] (10) |
ОТББИ (2018) | ▼ 32.5[7] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.951[8] маш өндөр · 5 |
Мөнгөний нэгж | Австрали доллар ($) (AUD) |
Цагийн бүс | UTC+8; +9.5; +10 (Янз бүр[N 1]) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+8; +9.5; +10; +10.5; +11 (Янз бүр[N 1]) |
Огнооны формат | өө/сс/жжжж жжжж-сс-өө[9] |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +61 |
Домэйн нэр | .au |
Нийслэл — Канберра, хамгийн том хот — Сидней.
Британийн эзлэн түрэмгийлэгчид ирэхээс өмнө 50 мянган жилийн тэртээгээс энд хүн анх суурьшиж эхэлжээ. Уугуул австраличуудыг Абориген гэдэг бөгөөд нийт 250 гаруй овог, аймаг бий. Австрали тивийг 1606 онд Голландын аялагчид анх илрүүлсэн бөгөөд Зүүн Австралийн тал хэсгийг 1770 онд британичууд эзлэснээр тус улс Австралийг бүрэн захирах болсон билээ. 1850-иад онд Австралийн таван өөр газрыг эзлэн түрэмгийлж, улмаар бүрэн хяналтаа тогтоожээ. 1901 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Австралийн зургаан муж улс нэгдэн Commonwealth of Australia (Commonwealth - Хамтын Нөхөрлөлийн Улс гэж хөрвүүлдэг) зарлан тунхаглажээ.
Либерал ардчилсан үзэл баримтлалаар замнаж байгаа Австрали улс нь холбооны парламентын систем бүхий үндсэн хууль хаант засаглалтай. Зургаан муж, харьяа олон газар нутагт нийт 24 сая хүн одоогийн байдлаар амьдарч байна. Австралийн зүүн эрэг дагуу хүн ам ихээр төвлөрч, хотжилт үүсгэсэн байдаг.
Австрали нь эдийн засгийн багтаамжаараа дэлхийд 13-рт, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд есдүгээрт, Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Харин амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, иргэний чөлөөт үзэл болон улс төрийн эрхээрээ дэлхийд тэргүүлдэг.
Түүнчлэн НҮБ, Их 20, Үндэстнүүдийн холбоо, Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулага, Номхон далайн арлуудын форум зэрэг бүс нутаг төдийгүй дэлхийн томоохон хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэн оржээ.