Австри
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Австри Улс (Герман: Republik Österreich, Österreich [ˈøːstəʁaɪ̯ç], сонсох) — Төв Европт оршдог далайд гарцгүй улс. Хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, урд талаараа Словени, Итали, баруун талаараа Швейцар, Лихтенштайн гэсэн найман улстай газраар хиллэдэг. Дунай мөрний эрэгт байх Вена нэрт нийслэл хоттой.
Бүгд Найрамдах Австри Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠠᠦᠢᠰᠲᠷᠢ ᠤᠯᠤᠰ Republik Österreich (Герман)
| |
---|---|
Төрийн дуулал: Bundeshymne der Republik Österreich "Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний Төрийн Дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Вена 48°12′N 16°21′E |
Албан ёсны хэл | Герман хэл[lower-alpha 1][lower-alpha 2] |
Recognised languages | |
Угсаатны бүлгүүд (2020)[1] |
|
Шашин (2021)[2] |
|
Ард түмний нэршил | Австричууд |
Төр засаг | Холбооны парламентын бүгд найрамдах улс[3] |
• Ерөнхийлөгч | Александер Ван дер Беллен |
• Канцлер | Карл Нехаммер |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Холбооны Зөвлөл |
• Доод танхим | Үндэсний Зөвлөл |
Түүх | |
• Нэр | 11 сарын 1, 996 |
• Херцогт Улс | 9 сарын 17, 1156 |
• Эрцхерцогт Улс | 1 сарын 6, 1453 |
8 сарын 11, 1804 | |
3 сарын 30, 1867 | |
• Германы Австри | 11 сарын 12, 1918 |
• Анхны БНУ | 9 сарын 10, 1919 |
• Холбооны Улс | 5 сарын 1, 1934 |
• Аншлюс | 3 сарын 12, 1938 |
• Хоёрдугаар БНУ | 4 сарын 27, 1945 |
• Улсын гэрээ | 7 сарын 27, 1955 |
Газар нутаг | |
• Нийт | 83,883 км2 (113) |
• Усны эзлэх талбай (%) | 0.84 (2015)[4] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 9,027,999[5] (98) |
• Нягтаршил | 107.6/км2 (106) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $582.130 тэрбум[6] (43) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $64,750[6] (14) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$479.820 тэрбум[6] (33) |
• Нэг хүнд ноогдох | ▲$53,320[6] (17) |
ОТББИ (2021) | ▼ 26.7[7] бага |
ХХИ (2021) | ▲ 0.916[8] маш өндөр · 25 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +43 |
Домэйн нэр | .at |
Орчин үеийн Австрийн түүх нь 9-р зуунд дээд, доод Австрийн нутаг дэвсгэрт хүн ам ихсэх үеэс эхлэсэн байна. 996 онд "Остаррихи" (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны бичигт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үг нь одоо Оостеррайх (Österreich → орчуулбал Зүүний буюу Дорнын Эзэнт Улс) болтлоо хувьссан ажээ.
Австри нь парламентын засаглалтай төлөөллийн ардчилсан системтэй бөгөөд есөн холбооны мужтай. Мөн үүрдийн үл довтлох байдлыг тунхагласан зургаан Европын орны нэг бөгөөд Үндсэн хуулинд нь тийнхүү заагдсан байдаг цөөн орнуудын нэг юм. 1955 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ), 1995 оноос Европын Холбооны гишүүн байна.