Унгар
From Wikipedia, the free encyclopedia
Унгар (Унгар: Magyarország, Мажярорсааг), албан ёсоор Унгар Улс нь Карпатын нам дор газарт орших далайд гарцгүй төв Европын улс юм. Австри, Словак, Украин, Румын, Серби, Хорват, Словени улсуудтай хиллэнэ. Нийслэл болон хамгийн том хот нь Будапешт. Унгар улс ЭЗХАХБ, НАТО, Европын Холбооны гишүүн, Шенгений хэлэлцээрт нэгдсэн. Албан ёсны хэл нь Урал хэлний бүлгийн Унгар буюу Мажяр хэл. Энэ нь Энэтхэг-Европ хэлний язгуурт багтдаггүй Европын Холбооны дөрвөн албан ёсны хэлний нэг нь юм.
Унгар | |
---|---|
Төрийн дуулал: "Himnusz" (Унгар)[1] (Монгол: "Төрийн дуулал") | |
Нийслэл ба томоохон хот | Будапешт 47°26′N 19°15′E |
Албан ёсны хэл | Унгар хэл[2] |
Угсаатны бүлгүүд (2022 тооллого) | |
Шашин (2011 тооллого)[4] |
|
Ард түмний нэршил | Унгарчууд |
Төр засаг | Нэгдмэл ноёрхогч-намын парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Шуйок Тамаш |
• Ерөнхий Сайд | Орбан Виктор |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Ассамблей |
Түүх | |
• Унгарын гүнт улс | 895[5] |
• Христийн хаант улс | 12 сарын 25, 1000 он[6] |
• 1222 оны Алтан бух | 4 сарын 24, 1222 он |
• Мохачийн тулаан | 8 сарын 29, 1526 он |
• Будаг чөлөөлөв | 9 сарын 2, 1686 он |
• 1848 оны хувьсгал | 3 сарын 15, 1848 он |
3 сарын 30, 1867 он | |
• Трианоны гэрээ | 6 сарын 4, 1920 он |
• Гуравдугаар бүгд найрамдах улс | 10 сарын 23, 1989 он |
3 сарын 12, 1999 он | |
5 сарын 1, 2004 он | |
Газар нутаг | |
• Нийт | 93,030[7] км2 (108) |
• Усны эзлэх талбай (%) | 3.7[8] |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 9,678,000[9] (92) |
• Нягтаршил | 105/км2 (78) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $427 тэрбум[10] (54) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $43,907[10] (42) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $188 тэрбум[10] (58) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $19,385[10] (57) |
ОТББИ (2020) | ▲ 28.3[11] бага |
ХХИ (2021) | ▲ 0.846[12] маш өндөр · 46 |
Мөнгөний нэгж | Форинт (HUF) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Огнооны формат | жжжж.сс.өө. |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +36 |
Домэйн нэр | .hu[a] |
|
Кельт (НТӨ 450 оноос хойш) болон Ромын (НТӨ IX-IV зуун) үеэс хойш IX зууны сүүл үед мажаарчуудын удирдагч Арпаад Унгар улсыг үндэслэн байгуулсан бөгөөд түүний гуч I Иштван 1000 онд Ромоос илгээсэн титмийг зүүн хаан ширээнд суужээ. Унгарын Вант Улс дундаа бага сага тасалдалтай 946 жилийн турш оршин тогтносон. Зарим үед тус улс Өрнөдийн соёлын төвүүдийн нэг гэж тооцогдож байлаа. Энэ үеийн дараа коммунист эрин (1947-1989) залгаж авсан бөгөөд энэ үед гарсан 1956 оны Унгарын хувьсгал, 1989 онд Австритай залгаа хилээ нээсэн нь Зөвлөлтийн эвслийн бутралыг түргэсгэсэн зэрэг нь олон улсын анхаарлыг татсан юм. Одоо тус улс нь парламентийн бүгд найрамдах засаглалтай (1989 оноос хойш). Өнөөдөр Унгар улс өндөр орлоготой эдийн засаг[13] болсон бөгөд зарим эдийн засгийн үзүүлэлтээрээ бүсдээ тэргүүлдэг[14]. Тус улсын одоогийн зорилго нь ОУВС-гийн стандартаар (тус улсын ХХИ[15] дэлхийд 36-д орох бөгөөд улам бүр өссөөр байгаа билээ) хөгжингүй улс болоход оршино.
Унгар нь сүүлийн арван жилд дэлхийн хамгийн их жуулчид очдог 15 газрын нэг байсан[16][17]. Нийслэл Будапешт хот нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг гэж тооцогддог[18][19]. Тус улсад дэлхийн хоёрдахь том халуун нуур Хэвиц нуур, Төв Европын хамгийн том нуур Балатон нуур, Европ дахь хамгийн том байгалийн хээр байдаг.