Кабул
From Wikipedia, the free encyclopedia
Кабул [кабу́л] (ᠻᠠᠪᠦ᠋᠋ᠯ) буюу тухайн нутгийнхны хэлдгээр Ка́бэл (کابل) хот бол Афганистаны нийслэл, мөн улсын хамгийн том, цаашилвал дэлхийд 64-р том гэж үздэг хот юм. Засаг захиргааны хуваариар улс доторх Кабул аймгийн төв, түүний 15 хошууны нэг болдог бөгөөд өөрөө 18 дүүрэгт хуваагддаг. 275 км² дэвсгэр газартай.
Кабул
| |
---|---|
Улс | Афганистан |
Аймаг | Кабул |
Дүүргийн тоо | 22 |
Хороодын тоо | 630 |
Байгуулагдсан | 1776[3] |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын захиргаа |
• Хотын дарга | Хамдулла Номани |
• Хотын даргын орлогч | Маулви Абдул Рашид[4] |
Газар нутаг | |
• Нийт | 1,028.24 км2 (397.01 бээр2) |
• Газар | 1,028.24 км2 (397.01 бээр2) |
Өндөр | 1,791 м (5,876 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | 4.954 million[5] |
Иргэдийн нэршил | Кабулчууд |
Цагийн бүс | UTC+4:30 (Афганистаны Стандарт Цаг) |
Шуудангийн код | 100X, 101X, 105X, 106X |
Бүсийн дугаар | (+93) 20 |
Уур амьсгал | BSk |
Вэб сайт | km |
Кабул 3500 жилийн өмнөөс хүн суурьшсан урт түүхтэй. Могол Улсыг байгуулахын даваан дээр 1504–1526 онд Бабур энд сууж байв. 1747 онд Дурраны улсын мэдэлд орж, 1776 онд Дурраны Тимур шах Дуранни зарлигаар нийслэл болсноос хойш тэр хэвээр өнөөдөртэй золгожээ.[6] Дайн самууны хөлд нэрвэгдэж, агаараас бөмбөгдүүлж ч үзсэн.
Кабул 2012 онд 3,289,000 оршин суугчтай байсан.[7] Үүнээс 27 хувийг тажик, 25 хувийг хазаар, мөн 25 хувийг пуштун, 2 хувийг узбек, 1 хувийг балуч гээд иран болон түрэг угсааны ард түмэн бүрдүүлжээ. Энэ олон хэлтэн дари буюу Афганы перс хэлээр санаа бодол нэвтрэлцдэг гэнэ.[8] Шашин шүтлэг зөрөөгүй, лалын шашны суннит ёсийг дагадаг.