Гүюг хаан
From Wikipedia, the free encyclopedia
Гүюг хаан (ᠭᠦᠶᠦᠭ ᠬᠠᠭᠠᠨ, * 1206 оны 3 сарын 19-нд; † 1248 оны 4 сарын 20-нд) нь Их Монгол Улсын гурав дахь их хаан байжээ. Тэрээр Өгэдэй хааны ууган хүү ба Чингис хааны ач байсан бөгөөд 1246 оноос 1248 он хүртэл хаан ширээнд суусан байна. Түүний эх нь Мэргид аймгийн Дөргэнэ (түүнийг түүхийн сурвалж бичгүүдэд Туракина, Турхан, Наймалж, Наймалжин гэх мэтээр нэрлэсэн байдаг) хатан байсан юм.
Далай хаан[1] Гүюг ᠭᠦᠶᠦᠭ | |
---|---|
Их Монгол Улсын хаан | |
Хаан суусан | 1246 |
Төрсөн огноо | 1206 |
Өнгөрсөн огноо | 1248 |
Өмнөх | Өгэдэй хаан |
Удаах | Мөнх хаан |
Их хатан | Огул Хаймиш |
Эцэг | Өгэдэй хаан |
Эх | Дөргөнэ |
Ургийн овог | Хиад Боржигин |
П.Карпинийн тэмдэглэснээр Гүюг хаан “дунд зэргийн нуруутай, хэрсүү ухаалаг бөгөөд хэтэрхий зальжин, буурьтай ба ихэмсэг зантай” хүн байв. Чингис хааны үндэс суурийг нь тавьж, Өгэдэй хааны үед жинхэнэ ёсоор төлөвшин тогтсон Монгол гүрэн Гүюг хааны үед нүүдэл, суурьшмал хосолсон дэлхийн хэмжээний эзэнт гүрэн болсон билээ. Гүюг хаан өөрийн гол өрсөлдөгч Алтан ордны улсын Бат хааныг дарахаар баруун зүг хөдлөөд замдаа өвчний улмаас нас баржээ.