Диего Форлан
From Wikipedia, the free encyclopedia
Диего Мартин Форлан Коразо (исп. Diego Martín Forlán Corazo) нь 1979 оны тавдугаар сарын 19 - нд төрсөн Уругвайн хөлбөмбөгчин ба одоогоор Испанийн Ла-Лигийн Атлетико Мадрид клуб болон Уругвайн шигшээ багийн довтлогчоор тоглодог хөлбөмбөгчин юм. Тэр 2010 оны ДАШТ-д шилдэг тоглолтыг үзүүлж Алтан бөмбөг шагналын эзэн[1], Испанийн хөлбөмбөгийн мэргэн буучдын Пичичи Трофи болон Европын Алтан шаахайн эзнээр тус бүр хоёр удаа тодорч байв.
Диего Форлан | ||
Хувийн мэдээлэл | ||
---|---|---|
Бүтэн нэр | Диего Мартин Форлан Коразо | |
Төрсөн огноо | 1979 оны 5 сарын 19 (1979-05-19) (45 настай) | |
Төрсөн газар | Монтевидео, Уругвай | |
Тоглодог байрлал | довтлогч | |
Клубын мэдээлэл | ||
Одоогийн клуб | Атлетико Мадрид | |
Дугаар | 7 | |
Тоглосон клубууд | ||
Он | Баг | Тоглосон тоо (Гоол) |
1998 - 2002 2002-2004 2004-2007 2007- |
Индепендьенте Манчестер Юнайтед Вильярреал Атлетико Мадрид |
80(37) 63(10) 127(59) 157(89) |
Үндэсний шигшээ | ||
2002 - | Уругвай | 69(29)
‡ Шинэчилсэн нь |
Форлан хөлбөмбөгчний гэр бүлд төрж өссөн бөгөөд түүний эцэг Пабло Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүнд 1966, 1974 оны ДАШТ-д оролцож байсан бол өвөө Хуан Карлос Коразо нь Аргентиний Индепендьенте клубт тоглодог байжээ.[2] Форлан өвөөгийнхөө тоглодог байсан тус клубээс гараагаа эхэлсэн ба тэндээсээ алдарт Манчестер Юнайтед клубтэй дөрвөн жилийн гэрээ байгуулж байсан юм. Примиер лигт хоёр жил тоглоод Испанийн Вильярреал клубт очсон билээ.
Испанид очоод анхныхаа улиралаа 25 гоол оруулж Пичичи Трофи шагналын эзэн болсон түүхтэй. Вильярреалаас Атлетико Мадрид клуб рүү шилжин дахин Пичичи Трофи шагналыг хүртэж, Роналдогоос хойшхи хоёр удаа хүртсэн хоёр дахь тохиолдол болсон юм.
Форлан улсаа төлөөлөн олон улсын 69 тоглолтонд оролцож 29 гоол оруулсан юм. Япон, Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдсан 2002 оны ДАШТ-д нэг гоол, 2010 оны ДАШТ-д зохион байгуулагч орон Өмнөд Африкийн багтай тоглоход хоёр, дөрөвний нэг шигшээд Гана, хагас шигшээд Голланд, гуравдугаар байрын төлөөх тоглолтонд Германтай тоглоход тус тус нэг, нийт таван гоол оруулсан Шилдэг тоглогч юм.