Дэлхийн нэгдүгээр дайн
From Wikipedia, the free encyclopedia
Дэлхийн нэгдүгээр дайн (ДД1) нь 1914 онд эхэлсэн цагаасаа Дэлхийн дайн, эсвэл Их Дайн гэж нэрлэгдэж байсан ч түүнээс хойш Дэлхийн нэгдүгээр дайн гэж нэрлэгдсэн. Энэхүү дайн нь 1914 оны 7-р сарын 24-өөс 1918 оны 11-р сарын 11 хүртэл Европын нутагт төвлөрөн болсон дэлхийн хэмжээний дайн юм. Энэ нь дэлхийн хамгийн том хүчнүүдийг Холбооныхон (гурвалсан Entente эргэн тойронд төвлөрсөн) болон Төв хүчин (гурвалсан нэгдлийн эргэн тойронд үүсэн) гэсэн 2 хүчинд хуваагдсан юм. 70—аад саяас багагүй цэрэг, 60-аад сая хүн ам нь Европ энэхүү дайнд оролцсон түүхэн дэх хамгийн том дайны нэг юм. 9 саяас багагүй хүн амь үрэгдсэн бөгөөд, үүний шалтгаан нь галт зэвсгийн хөгжил болон түүний эсэргүүцэх ..... хөгжөөгүйтэй холбоотой юм. Энэ нь дэлхийн түүхэн дэх 6 дахь томоохон хөнөөлтэй дайн юм.
Дэлхийн нэгдүгээр дайн | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Дэлхийн дайн буюу Global War | |||||||||
Францид Ороc экспедицийн цэргүүд | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
Британи Франц Орос Итали Америк бусад |
Герман Осман Австри-Унгар Болгар улс бусад | ||||||||
Удирдагчид | |||||||||
Певид Лоид Жорж Жорж Клемансо II Николай III Виктор Эммануил Вудроу Вильсон бусад |
II Вильхелм, Германы эзэн хаан V Мехмед I Франц Иосиф I Фердинанд бусад | ||||||||
Хохирол | |||||||||
Цэргүүд үхсэн: 5,525,000 Цэргүүд шархадсан: 12,831,500 Цэргүүд сураггүй: 4,121,00 |
Цэргүүд үхсэн: 4,386,000 Цэргүүд шархадсан: 8,388,000 Цэргүүд сураггүй: 3,629,000 |
Энэхүү дайн нь аллагаар эхэлж хэд хэдэн орны хувьсгалаар дууссан. Австри-Унгарын хаан ширээний залгамжлагч Archduke Franz Ferdinand-ийн 1914 оны 6-р сарын 28-ны аллага нь дайн үүсэх гол оч болсон гэж үздэг юм. Мөн Европын томоохон хүчнүүд болох Германы хаант улс, Австри Унгарын хаант улс, Отоманы хаант улс, Оросын хаант улс, Британы хаант улс, Франц болон Итали зэргийн үзлийн төрийн бодлогонууд нь дайн үүсгэх бас нэгэн шалтгаан болсон юм. Серб үндэстэн Гаврило Принципын үйлдсэн Фердинандын аллага нь Сербийн хаант улсад тулгах бичигээр төгссөн юм. Сүүлийн арван жилүүдэд үүссэн нэгдлүүд дуудагдсан учир хэдхэн 7 хоногийн дотор томоохон хүчнүүд дайнд оролцож эхэлсэн бөгөөд, колониудаар дамжин мөргөлдөөн нь удалгүй дэлхий хэмжэний дайн болж тархсан юм.
1914 оны 6-р сарын 29-нд Австри-Унгарын Серби рүү хийсэн довтолгоо, үүний дараа Бельги, Люксемберг болон Франц рүү хийсэн Германы довтолгоо, мөн Германы эсрэг хийсэн Оросын дайралт томоохон мөргөлдөөнийг эхлүүлсэн юм. Парис дахь Германы жагсаал зогссон өрнө фронтын attrition-ний тулаан тогтмол үргэлжилсэн бөгөөд 1917 он хүртэл бараг өөрчлөгдөөгүй бөгөөд харин дорнын фронтод Оросын арми Австри-Унгарын хүчний эсрэг амжилттай тулалдаж байсан боловч Германы армийн улмаас ухарч байсан юм. Османы хаант улс 1914 онд, Итали Болгар 1915 онд болон Румин 1916 онд дайнд орсоноор нэмэлт фронтууд нээгдсэн байна. Оросын Хаант Улс 1917 онд бутарсан бөгөөд тэр жил Октябрийн хувьсгал гарснаар Орос дайнаас гарсан байна. Өрнөд фронтод Германчууд идэвхитэй дайрч байсан хэдий ч Америкийн хүч тулаанд орж ирэн Холбоотнууд Германы армийг хэд хэдэн амжилттай дайралтаар ухруулахад хүргэсэн юм. Тэрхүү үед Герман хувьсгалын асуудалтай байсан учир 1918 оны 11 сарын 11-нд гал зогсоохоо зөвшөөрч дараа энэ өдрийг Armistice-ийн өдөр гэж нэрлэх болсон.
Дайны төгсгөлд 4 том эзэнт улсын хүчнүүд болон Герман, Орос, Австри-Унгарын хаант улсууд цэргийн болон эдийн засгийн хувьд ялагдсан байсан бөгөөд оршин тогтнохоо больсон юм. Өмнөх хоёрын ялагч нь томоохон хэмжээний газар нутаг алдсан бол үлдсэн хоёр нь бүхэлдээ арчигдсан байлаа. Европын газар нутаг дахин олон жижиг нутгууд болон хувирсан байлаа. Үндэстний Лиг нь дахин ийм мөргөлдөөн болгохгүйн тулд үүсгэн байгуулагдсан. Европын үндсэрхэг үзэл дайн болон эзэнт гүрнүүдийн задрал, Германы ялагдал болон Версалийн гэрээ-ний асуудлуудын улмаас үүссэн бөгөөд энэ нь дараа Дэлхийн хоёрдугаар дайн үүсэх гол хүчин зүйлүүд болсон юм.