Ижил мөрөн
From Wikipedia, the free encyclopedia
Ижил мөрөн (Орос: Волга) нь Европын хамгийн урт, арвин уст мөрөн юм. Валдайн өндөрлөгөөс (347 м) эх авч Орос орны Европ тивд харьяалагддаг талаар зүүн урагш чиглэн 3530 км (бүр эхний горхи булгаас тооцвол — 3690 км) газар алсуур тахийн урсаж Каспийн тэнгист (-28 м) цутгадаг. Мөрний адгийн өргөн садрааны ихэнх бие нь ОХУ-д, зүүн үзүүрийн багахан хэсэг нь Казахстаны нутаг гэж харьяалагддаг.
Quick Facts Ижил мөрөнОрос: Волга, Эх ...
Ижил мөрөн Орос: Волга | |
---|---|
Эх | Валдайн өндөрлөг, Волговерховье тосгоны орчмоос |
Адаг | Каспийн тэнгис 45°50′N 47°58′E |
Усаа цуглуулдаг орнууд | Оросын Холбооны Улс Оросын Холбооны Улс |
Байршил | Дорнод Европ |
Урт | 3530 км[1] |
Эхийн өндөр | 228 м Балтын тэнгисийн усны түвшин (Кронштадтын түвшин) |
Адгийн өндөр | 28 м Балтын тэнгисийн усны түвшнээс доогуур (Кронштадтын түвшин) |
Өндрийн ялгаа | 256 м |
Урсац | 8064 м³/с (дунджаар[2]) |
Ус цуглуулах талбай | 1.360.000 км²[1] |
Голын систем | Ижил мөрөн |
Зүүн цутгалууд | Ветлуга гол, Кама мөрөн, Их Иргиз гол |
Баруун цутгалууд | Ока гол, Сура гол |
Close