Испанийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
Испанийг төлөөлж буй эрэгтэй үндэсний хөлбөмбөгийн баг / From Wikipedia, the free encyclopedia
Испанийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (исп. Selección de fútbol de España) нь Олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн спортын тэмцээнд Испани улсыг төлөөлөн Испанийн Эзэн хааны хөлбөмбөгийн холбооны удирлаган оролцдог. Испанийн баг La Furia Roja (Улаан хүчнийхэн), La Roja (Улаанууд) гэх хочоороо алдартай.
Испани | |||
Хоч | La Roja (Улаанууд) La Furia Roja (Улаан хүчнийхэн)[1][2] | ||
Эвсэл (тив) | УЕФА (Европ) | ||
Холбоо | Испанийн Эзэн хааны хөлбөмбөгийн холбоо | ||
Дасгалжуулагч | Висенте Дель Боске | ||
Ахлагч | Икер Касильяс | ||
Домогт тоглогч |
Андони Субисаррета (126) | ||
Домогт мэргэн бууч |
Давид Вилья (45) | ||
Чансаа (ФИФА) | 1 | ||
| |||
Анхны тоглолт Испани 1–0 Дани (Бельги, Антверпен; 1920 оны наймдугаар сарын 28)[3] | |||
Илт ялалт Испани 13–0 Болгар (Испани; 1933 оны тавдугаар сарын 21)[4] | |||
Илт ялагдал Итали 7–1 Испани (Нидерланд, Амстердам; 1928 оны зургаадугаар сарын 4)[5] Англи 7–1 Испани (Англи, Лондон; 1931 оны арванхоёрдугаар сарын 9)[6] | |||
ДАШТ | |||
Оролцоо | 13 (Анх: 1934) | ||
Амжилт | Түрүү, 2010 | ||
Европын аварга шалгаруулах тэмцээн | |||
Оролцоо | 8 (Анх: 1964) | ||
Амжилт | Түрүү, 1964, 2008 |
Дэлхий болон Европын аварга цолыг хамгаалж буй Испаничууд 2010 оны ДАШТ болон 2008 оны ЕАШТ-үүдэд түрүүлсэн амжилттай байгаа билээ. Түүнчлэн тэд 1964 оны хөлбөмбөгийн Европ Үндэстнүүдийн цомд түрүүлж 1984 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд аман хүзүүдэж байв. 2008 оны долоодугаар сард Испани ФИФА-гийн дэлхийн чансааг багийн түүхэнд анх удаагаа тэргүүлж, уг амжилтад хүрсэн зургаа дахь үндэстэн болж байсан ба 2006 оны арваннэгдүгээр сараас 2009 оны зургаадугаар сарыг хүртэлх хугацааны 35 тоглолтонд нэг ч ялагдалгүй тоглосон амжилт нь Америкийн Нэгдсэн Улсын шигшээ багт хожигдсоноор зогсч, Бразилын нэгэн адил дараалан 15 тоглолтонд ялалт байгуулсан амжилтыг үзүүлэн ФИФА-гийн Холбоодын цомд гуравдугаар байрт шалгарч байв.