Канад
From Wikipedia, the free encyclopedia
Канад (Англи: Canada, Франц: Canada) нь Хойд Америкийн хойд хэсгийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Зүүн талаасаа Атлантын далай, баруун талаараа Номхон далай, хойд талаараа Умард мөсөн далайнуудаар тус тус хүрээлэгдэнэ. Нутаг дэвсгэрээрээ дэлхийд хоёрт ордог[9]. Канад нь баруун хойд ба өмнөд талаараа АНУ-тай хил залгана. Хүн амын хувьд 74.3%-ийг (европчууд) 14.5%-ийг (Азиуд) 5.1%-ийг индианчууд болох ууган америкийнхан 3.4%-ийг Карибийнхан мөн латин америкчууд 2.9%-ийг африкууд(хар арьстан) 0.2%-ийг далайн ард түмэн эзлэж байна
Канад ᠻᠠᠨᠠᠳ Canada
| |
---|---|
Төрийн дуулал: "O Canada" | |
Нийслэл | Оттава 45°24′N 75°40′W |
Томоохон хот | Торонто |
Албан ёсны хэл | |
Ард түмний нэршил | Канадчууд |
Төр засаг | Холбооны парламентын үндсэн хуульт хаант засаг |
• Хаан | III Чарльз |
• Ерөнхий амбан захирагч | Мэри Саймон |
• Ерөнхий Сайд | Жастин Трюдо |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Нийтийн танхим |
Түүх | |
• Холбоо | 7 сарын 1, 1867 |
• Вэстминстрийн тогтоол, 1931 | 12 сарын 11, 1931 |
• Канадын акт | 4 сарын 17, 1982 |
Газар нутаг | |
• Нийт газар нутаг | 9,984,670 км2 (2) |
• Усны эзлэх талбай (%) | 11.76 (2015)[2] |
• Нийт нутаг дэвсгэр | 9,093,507 km2 (3,511,023 миль2) |
Хүн ам | |
• 2023 оны 2-р хагас тооцоо | 39,858,480[3] (37) |
• 2021 тооллого | 36,991,981[4] |
• Нягтаршил | 4.2/км2 (236) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $2.385 их наяд[5] (15) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $60,177[5] (28) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▼ $2.090 их наяд[5] (9) |
• Нэг хүнд ноогдох | ▼ $52,722[5] (18) |
ОТББИ (2018) | ▼ 30.3[6] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.936[7] маш өндөр · 15 |
Мөнгөний нэгж | Канадын доллар ($) (CAD) |
Цагийн бүс | UTC−3.5-аас −8 |
• Зуны цаг (ЗЦ) | UTC−2.5-аас −7 |
Огнооны формат | жжжж-сс-өө (AD)[8] |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +1 |
Домэйн нэр | .ca |
Өнөөгийн Канадын нутаг дэвсгэрт олон мянган жилийн турш олон овог аймгийн уугуул иргэд амьдарч байжээ. XV зууны сүүлээс Британи, Францын аялагч, судлаач нар Атлантын далайн эргийг судлаж, сүүлд нь суурьшжээ. Долоон жилийн дайны дараа 1763 онд Франц өөрийнхөө Хойд Америк дахь колониудаа бараг бүгдийг нь алдсан байна. 1867 онд Британийн гурван колони холбоо үүсгэснээр Канад нь дөрвөн мужаас тогтсон холбооны эзэмшил газар болжээ.[10][11][12] Холбоонд бусад муж, нутаг бага багаар нэмэгдэн орсноор 1931 оны Вэстминстрийн тогтоолоор Канад нь Нэгдсэн Вант Улсаас автономит байдлаа улам нэмэгдүүлжээ. 1982 онд Канадын актаар Британийн парламентаас хууль зүйн хамаарлаа бүрэн тасалжээ.
Канад нь арван муж, гурван хязгаараас тогтсон холбооны улс бөгөөд парламентын засаглалтай ардчилсан, үндсэн хуульт хаант улс юм. Төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет. Англи, Франц гэсэн албан ёсны хоёр хэлтэй бөгөөд олон үндэстэн угсаатан амьдардаг. Канад нь технологийн хувьд өндөр хөгжсөн, аж үйлдвэржсэн орон бөгөөд ерөнхийдөө өөрийн байгалийн баялаг, мөн АНУ-тай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай юм.