Фунт стерлинг
From Wikipedia, the free encyclopedia
Фунт стерлинг (Англи: Pound sterling, тэмдэглэгээ: £; ISO код: GBP) буюу ихэнхдээ зүгээр л фунт гэгддэг энэхүү мөнгөний нэгж Нэгдсэн Вант Улс Титмийн хараат улс орнууд (Мэн Арал ба Чаннел Арлууд), Өмнөд Жоржиа ба Өмнөд Сэндвичийн Арлууд[1] ба Британийн Антарктидын Нутаг Дэвсгэрийн [2] мөнгөний нэгж юм. 100 пеннитэй тэнцдэг.
Quick Facts Фунт стерлинг ...
Фунт стерлинг | |
---|---|
Улс: | Их Британи Их Британи |
Бутархай мөнгөний нэгж: | 100 пенни (1971 оноос хойш) |
ISO 4217 код: | GBP |
Товчлол: | £ |
Валютын ханш: (2. Хоёрдугаар сар 2021) |
10,000 MNT = 2.52826 GBP 1 USD = 0.731 GBP |
Эмитент: | Английн Банк |
Close
Фолклендийн арлын фунт, Гибралтарын фунт, Гэгээн Еленагийн фунт тусдаа мөнгөний нэгжүүд боловч фунт стерлингтэй уягдсан.
Стерлинг америк доллар, еврогийн дараа гуравт орох нөөцийн том валют юм.[3] Гадаад валютын зах зээлд америк доллар, евро, иений дараа дөрөвт орох хамгийн их арилжаалдаг валют ажээ.[4]