Ханбалиг
From Wikipedia, the free encyclopedia
Ханбалиг (монгол бичиг:ᠬᠠᠨᠪᠠᠯᠢᠺ ) (мөн Хаанбалгас, Ханбалуг,[1] Даду) буюу Дайду (монголоор: ᠳᠠᠶᠢᠳᠤ; хятадаар:大都) нь Юань улсын нийслэл хот бөгөөд тухайн үед их хаан Хубилай хятадад суурин амьдарч байсан учир тэнд байгуулсан аж. Зүрчидийн Алтан улсын үед Жунду буюу Дундад нийслэл нэртэй байсан хотыг Чингис хааны үед Монголчууд эзлэн, галдан шатааж газрын хөрстэй тэгшилсэн ч, сүүлд ач хүү Хубилай буцаан сэргээн босгосон юм.