Цагаадайн Улс
From Wikipedia, the free encyclopedia
Цагаадайн Улс Их Монгол Улсын залгамжилсан дөрвөн Монголын хант улсын нэгэн байв. Чингис хааны цэрэг 1219-1225 оны хооронд Дундад Азид төвлөн байсан Сартуул улсыг байлдан дагуулж мөхөөж газар нутаг хүн ардыг нь харъяандаа оруулсан. Чингис хаан амьд ахуйдаа дөрвөн их хүүдээ улсаа хуваан өвлүүлэхээр заасан байдаг. Цагаадайд өвлүүлсэн улсад өнөөгийн Казахстан, Узбекистаны дорно бие, Киргиз, Тажикистан бүхэлдээ, Шинжааны өрнө бие багтаж байжээ. Мөнх хааныг нас барсны дараа Их Монгол Улс Зүчийн, Цагаадайн, Хүлэгийн, Их хааны дөрвөн тусгаар улсад хуваагджээ.
Цагаадайн Ханлиг | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||||||||||
Төлөв |
| ||||||||||||||||
Нийслэл | Алмалиг, Харш | ||||||||||||||||
Нийтлэг хэл | |||||||||||||||||
Шашин | |||||||||||||||||
Төр засаг | Хагас-сонгуульт хаант засаг, хожуу удамшлын хаант засаг | ||||||||||||||||
Хан | |||||||||||||||||
• 1225–1242 | Цагаадай | ||||||||||||||||
Хууль тогтоох байгууллага | Их Хуралдай | ||||||||||||||||
Түүхэн эрин | Дундад зууны сүүл үе | ||||||||||||||||
1225 | |||||||||||||||||
• Цагадайн үхэл | 1242 | ||||||||||||||||
• Цагаадайн Ханлиг баруун болон зүүн (Моголистан) эзэнт гүрэн болж задрав | 1340-д он | ||||||||||||||||
• Баруун эзэнт гүрнийг Төмөрийн улс эзлэв | 1363 | ||||||||||||||||
• Моголистан улс баруун Яркендын ханлиг болон зүүн Турпаны ханлиг болж хуваагдав | 1487 | ||||||||||||||||
• Турпаны ханлиг устав | 1660-д он | ||||||||||||||||
• Яркендын ханлигийг Зүүнгарын ханлиг байлдан дагуулав | 1705 | ||||||||||||||||
Газар нутаг | |||||||||||||||||
1310 эсвэл 1350 тоо.[7][8] | 3500000 км2 | ||||||||||||||||
Мөнгөний нэгж | Зоос (дирхам, Кебек, болон пүл) | ||||||||||||||||
|
1326 онд Ислам шашин Цагаадайн улсын үндсэн шашин болжээ. 1347 оноос тус улс, Могулистан, Мавереннахр гэх хоёр хэсэг болон хуваагдсан. Гэвч 17-р зуун хүртэл Цагаадайн удмын улс хант улс оршин тогтносоор байсан билээ.