Алтан Орд
From Wikipedia, the free encyclopedia
Алтан Ордны Улс нь Их Монгол Улсын бүрэлдэхүүн хэсэг байсан бөгөөд Чингис хааны ач Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлх нутагт оршин тогтносон, монголчуудын төрт улс юм. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад өөрийн хүүхдүүдэд газар нутгаа хуваан өгсөн бөгөөд Бат хааны эцэг Зүчи өөрийн эзэмшил харьяа нутагтаа бие даасан улс байгуулах эхлэл тавьсан нь түүхэнд Зүчийн Улс буюу Алтан Ордны Улс хэмээн нэршиж үлджээ. 1227 онд Зүчи нас барж түүний хүү Бат хаан ширээнд сууснаар Алтан Ордны Улс бий болж төлөвшиж эхэлсэн байна.
Алтан Ордны Улс Зүчийн Улс ᠠᠯᠲᠠᠨ ᠣᠷᠳᠤ ᠶᠢᠨ ᠤᠯᠤᠰ | ||||||
| ||||||
Цаг тооны хэлхээс 1242 – 1480 он[2] | ||||||
| ||||||
Албан хэл | Монгол хэл мөн түүнчлэн улсын нутаг дэвсгэрт хэрэглэгдэх томоохон хэлнүүд түрэг, орос, кипчак[3][4] ба өөр бусад хэл | |||||
Нийслэл | Сарай (баруун жигүүрийн нийслэл, сүүлд хамтын) Сыгнак (зүүн жигүүрийн нийслэл) | |||||
Төрийн хэлбэр | Сонгох хаант засаглал (нүүдэлчдийн эзэнт гүрэн) | |||||
Төрийн тэргүүн – 1226–1280 он – 1227–1255 он – 1257–1266 он… – 1379–1395 он – 1459–1465 он – 1481–1502 он |
Хаан (сонгох хаант улс) Орда хан (Цагаан Орд) Бат хаан (Хөх Орд) Бэрх хан (Цагаан, Хөх Ордыг хамтад нь) Тохтамыш хан Махмуд хан (Их Орд) Ахмед хан | |||||
Гүйцэтгэх засаглал | Их Хуралдай | |||||
Нутаг дэвсгэр | 6.000.000 км² (≈ 1310 он[5][6]) | |||||
Түүхэн он | 1242 он: Русийг байлдан дагуулав | |||||
Мөнгөн тэмдэгт | Пул, сум, дирхам | |||||
Алтан Ордны Улсын нутаг дэвсгэр | ||||||
Чингисийн залгамжлагч Өгэдэйн кипчакуудыг сөнөөхөөр илгээсэн аян дайныг 1235 онд Бат хаан удирдан явсан юм. Монголчууд Урал мөрөнг 1237 онд гатлан Кипчак, Булгар, Башкир зэрэг улсуудыг эзлэн төв Русьт нэвтрээд Москва, Киев зэрэг олон хотуудыг довтлон эзэлжээ. Оросоос Монголчууд Польш, Силези, Унгарт очиж 1240 онд Люблин, Харьковыг газартай тэгшилсэн байна. Бат 1241 оны дөрөвдүгээр сард Легницийн ойролцоо Силез, Польш, Тевтоны цэргийн нэгдсэн армийг бут цохисон.
Неостадын бэхлэлтээр довтолгоо зогсож, зүүн зүг буцан Ижил мөрний савд Бат өөрийн гоёмсог торгон гэрээ барьжээ. XIV зууны сүүлээр Алтан ордны улс Москвагийн бослогуудаас болж сульдсан ба Төмөр 1395 онд Алтан Ордны Улсыг нэгтгэсэн ч түүнийг нас бармагц Астрахань, Казань, Крым, Сибирь гэх дөрвөн улсад хуваагджээ. 1480-аад онд III Иван Васильевич татвар төлөхөө больж, улмаар 1502 онд Крымын ханлигт эзлэгдэн Алтан ордны улс оршин тогтнохоо больсон байнa. Алтан ордны улс унасан ч Крымын ханлиг хүчирхэгжиж Русь руу үе үе хүчтэй довтлох болсон тул Русь довтолгооныг нь болиулахын тулд эд бараагаар алба барьж байв. 1685 онд Русийн I Петр хаан золиосны мөнгө төлөхийг бүрмөсөн болиулсан бөгөөд золиосны мөнгө төлж байсан нь Алтан Ордны ноёрхол үргэлжилж байсан эсвэл Крымын хараат байдалтай байсан гэсэн үг биш юм.
Алтан ордны улсыг яваандаа бүрмөсөн түрэгжиж түрэгийн буюу татар үндэстний улс болсон гэж үздэг ба хэдийд, хэрхэн түрэгжсэн талаар эрдэмтэд маргасаар байна. Крымын хан I Мехмед Гирей 1515 онд өөрийгөө "Бүх мугалчуудын падишах" цолд өргөмжилжээ.[7][8] Мөн өөрийн харьяат татаруудыг мугал буюу монгол гэж нэрлэхийг оролдсон ч татарчуудын дийлэнх нь түрэг гаралтай тул энэ нэрийг хүлээж авсангй. Крымын ханлиг, Астраханийн ханлиг, Казанийн ханлигийн хангууд бүгд Зүчийн угсааных байв.