Шавж
From Wikipedia, the free encyclopedia
Шавж нь (Шавжийн анги) транхейн сувгийн тусламжтайгаар амьсгалдаг, гурван хос хөлтэй үет хөлтний хүрээний хамгийн том анги бөгөөд сая гаруй зүйл амьтад тэмдэглэгдээд байгаа боловч 1,5 сая орчим зүйл байх нь зайлшгүй гэж эрдэмтэд үзжээ. Дэлхийн амьтны зүйлийн бүрдлийн талаас илүү хувийг шавж эзлэх[1][2] бөгөөд нээгдээгүй 30 саяаас илүү зүйл шавж байгаа гэж тооцдог байна[3].
Шавж Оршин байсан хугацаа: Девон - Одоо хүртэл | ||||||
---|---|---|---|---|---|---|
Зөгий (Hymenoptera баг) | ||||||
Биологийн ангилал | ||||||
| ||||||
Бие гүйцсэн шавжны хэмжээ 0.139 мм – 55.5 см[4], жин нь 70 гр хүрнэ[4]. Шавж амьдралын олон янз бүрийн нөхцөлд амьдрах чадварыг хөгжлийн явцад олсон учраас тэдний биеийн бүтэц, эрхтнүүдийн гүйцэтгэх үүрэг маш олон янз болжээ. Шавжийн онцлог бол нисэх чадвартай болсон явдал юм. Маш олон зүйлийн шавж байгаль дээр их хэмжээгээр тохиолдох учир байгалийн биоцинозид асар их үүргийг гүйцэтгэнэ. Тэрчлэн олон зүйлийн шавж хөдөө аж ахуйд хор хөнөөл учруулах, ургамлын тоос хүртээх, хүн ба амьтны биед паразитлан амьдрах, өвчин тараах зэрэг практикийн холбогдлоор асар их юм.
Манай оронд 13,000 гаруй зүйлийн шавж мэдэгдээд байна.