Аргентин
From Wikipedia, the free encyclopedia
Аргентин, албан ёсоор Бүгд Найрамдах Аргентин Улс (исп. República Argentina) нь Өмнөд Америкийн өмнөд хэсэгт орших, хорин гурван муж болон нэг автономи хотоос бүрдэх холбооны улс юм. Газар нутгаараа өмнөд америкт Бразилын дараа хоёрт, дэлхийд наймд жагсана. Баруун талаараа Андын нуруу, зүүн ба өмнөд талаараа өмнөд Атлантын далайгаар хүрээлэгддэг. Хойд талаараа Парагвай, Боливи, зүүн хойд талаараа Бразил, Уругвай, өмнөд ба баруун талаараа Чили улсуудтай хиллэнэ. Аргентин нь Британийн удирдлага доор байдаг Фолклендийн арлууд, Өмнөд Жоржиа, Өмнөд Сендвичийн арлуудыг өөрийн нутаг хэмээдэг. Мөн Аргентинийн Антарктид хэмээх Антарктидийн 969,464 км² газрыг өөрийн нутаг хэмээдэг бөгөөд энэ нь Чили, Нэгдсэн Хант Улсын (Британийн Антарктид дахь нутаг дэвсгэр) нэхэмжлэлүүдтэй давхцаж байна.
Бүгд Найрамдах Аргентин Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠠᠷᠭᠧᠨᠲ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Уриа:
| |
Төрийн дуулал: Himno Nacional Argentino ("Аргентины Үндэсний Төрийн Дуулал") | |
Нийслэл ба томоохон хот | Буэнос-Айрес 34°36′S 58°23′W |
Албан ёсны хэл | Испани хэл[lower-alpha 1] |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл |
|
Шашин (2022)[6] | |
Ард түмний нэршил | Аргентинчууд |
Төр засаг | Холбооны ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Хавьер Милей |
• Дэд Ерөнхийлөгч | Виктория Вильяруэль |
• ЗГХЭГ-ын дарга | Николас Поссе |
• Төлөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч | Мартин Менем |
• Дээд Шүүхийн Ерөнхийлөгч | Хорас Росатти |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Конгресс |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Аргентины Түүх | |
• Тавдугаар сарын Хувьсгал | 1810 оны 5 сарын 25 |
• Тунхаглал | 1816 оны 7 сарын 9 |
• Үндсэн хууль | 1853 оны 5 сарын 1 |
Газар нутаг | |
• Нийт | 2780400 км2 (8) |
• Усны эзлэх талбай (%) | 1.57 |
Хүн ам | |
• 2022 тооллого | 46,044,703[7] (32) |
• Нягтаршил | 14.4/км2[8] (214) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $1.207 их наяд[9] (29) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $26,074[9] (63) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $630.698 тэрбум[9] (24) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $13,622[9] (62) |
ОТББИ (2020) | ▼ 42.3[10] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.842[11] маш өндөр · 47 |
Мөнгөний нэгж | Аргентины песо ($) (ARS) |
Цагийн бүс | UTC−3 (ART) |
Огнооны формат | өө/сс/жжжж (МЭ) |
Жолооны тал | баруун[lower-alpha 2] |
Утасны томьёо | +54 |
ISO 3166 код | AR |
Домэйн нэр | .ar |
Албан ёсны хэл нь -испани. Нийслэл Буэнос-Айрес хот.
Аргентин улс нь Латин Америкийн орнууд дотроо Хүний Хөгжлийн Индекст нэгд, худалдан авах чадварын паритетаар тооцсон нэг хүнд оногдох Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгээр хоёрт орно. Нийт ҮНБ нь дэлхийд 23-т (номинал ҮНБ-р 31-т) жагсдаг. Дэлхийн Банк нь Аргентин улсыг дээд-дунд орлоготой орон буюу хоёрдогч хөгжиж буй зах зээл хэмээн тодорхойлдог байна.