Парагвай
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Парагвай Улс хэмээх Парагва́й (исп. Paraguay, гуа. Paraguái) нь Өмнөд Америкийн төв хэсэгт оршдог бүрэн эрхт улс юм.
Бүгд Найрамдах Парагвай Улс
| |
---|---|
Сүлд [lower-alpha 3]
| |
Уриа: Paz y justicia (Испани) "Энх тайван ба шударга ёс" | |
Төрийн дуулал: Himno Nacional Paraguayo (Испани) "Парагвайн төрийн дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Асунсьон 25°16′S 57°40′W |
Албан ёсны хэл[1][2] |
|
Шашин (2018)[3] |
|
Ард түмний нэршил | Парагвайчууд |
Төр засаг | Нэгдмэл ноёрхогч-намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Сантьяго Пенья |
• Дэд Ерөнхийлөгч | Педро Аллиана |
Хууль тогтоох байгууллага | Конгресс |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Тусгаар тогтнол (Испаниас) | |
• Тунхагласан | 5 сарын 14, 1811 |
• Хүлээн зөвшөөрөгдсөн | 11 сарын 25, 1842 |
• Одоогийн үндсэн хууль | 6 сарын 20, 1992 |
Газар нутаг | |
• Нийт | 406796 км2 (59) |
• Усны эзлэх талбай (%) | 2.6 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 7,439,863[4] (104) |
• Нягтаршил | 18/км2 (210) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$108.4 тэрбум[5] (94) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $14,528[5] (98) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $41.88 тэрбум[5] (98) |
• Нэг хүнд ноогдох | ▲$5,615[5] (104) |
ОТББИ (2020) | 43.5[6] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.717[7] өндөр · 105 |
Мөнгөний нэгж | Гуарани (PYG) |
Цагийн бүс | UTC–4 (PYT) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC–3 (PYST) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +595 |
Домэйн нэр | .py |
Дорнод талаараа Бразил, өрнөд талаараа Боливи, өмнөд талаараа Аргентинтай хиллэдэг далайд гарцгүй орон бөгөөд Атлантын далай руу нутгийн төвийн Парагвай мөрөн болон дорнод хэсгээр урсах Парана мөрний усаар аялан очих боломжтой. 406,796 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 2002 оны байдлаар 7.6 сая хүн амтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь 530 мянган хүнтэй Асунсьон хот юм. Албан ёсны хэл нь испани болон гуарани хоёр хэл юм.
Испанийн колоничлогчид 1524, 1537 онд ирэн Асунсьоныг үүсгэн байгуулжээ. 17-р зуунд Парагвайд еврей номлогчид ирж христийн шашин, Европ соёлыг нутгийн гуарани хүмүүст таниулжээ. 1767 онд еврейчүүд Испаниас хөөгдсөний дараа Парагвай цөөн хот сууринтай зах хязгаарын колони болжээ. 19-р зууны эхэнд Парагвай тусгаар тогтносны дараа үндсэрхэг, ертөнцөөс тусгаарлах, гадаадын худалдааг хаагч зэрэг бодлого бүхий авторитар хэд хэдэн дэглэмийг сольжээ. 1864-1870 онд болсон Парагвайн дайны дүнд Аргентин, Бразил, Уругвайн гурвалсан эвсэлд дийлдсэнээр дайны өмнөх нутгийнхаа 25-33%, хүн амын талыг тус тус алджээ. 20-р зуунд Боливитой Чакогийн дайн (1932-1935)-д байлдан дийлж нутгаа өргөтгөсөн ба дөчин жил Альфредо Стресснер гэх диктатортой байснаа 1989 онд түүнийг буулгажээ.
Парагвай одоо ардчилсан дэглэмтэй, хөгжиж буй орон юм. НҮБ, Меркосур, АТОБ зэрэг олон улсын байгууллагыг анх байгуулагдахад элсчээ. Асунсьоны дэргэдэх Луке хотод Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны төв байр байрладаг.
Парагвайн 7 сая гаран хүн амын олонх нь местисо (цагаан арьстан, индианы холимог) байх ба гуарани хэл соёл үлэмж нөлөөтэй. Хүн амын 90% нь испани хэлний хамтаар гуарани хэлний ямар нэг аялгуугаар ярьдаг.