Баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого
From Wikipedia, the free encyclopedia
‘‘‘Баруун болон төвийн аймгуудад гарсан 1932 оны иргэний дайн’’’ - малчдыг хүчээр хамтралжуулах, тайж, лам нар болон баячуулын хөрөнгө хураах болон зөвлөлтжүүлэх бодлогыг эсэргүүцсэн монголчуудын зэвсэгт бослого юм. Зэвсэгт бослого нь тухайн үеийн БНМАУ-ын баруун талын дөрвөн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан байна. Энэ нь өнөөдрийн Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Увс аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан байна.
Quick Facts Бослого, мөргөлдөөн, Огноо ...
Бослого, мөргөлдөөн | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Зэвсэгт бослого | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
БНМАУ-ын төр, засгийн газар,Монголын Ардын арми болон Дотоодын хамгаалах газарын цэргийн ангиуд ЗХУ-ын цэргийн ангиуд, нисэх отряд, хуягт танкийн хэсэг |
Эд хөрөнгөө хураалгасан зэвсэглэсэн чинээлэг ардын аж ахуйтнууд, лам нар, Хэргэм зэрэг, эрх ямбаа хасуулсан хошуу засаг ноёд-тайж нар, нам, эвлэлийн гишүүд[1] асан Мөн эрүүгийн оргож, боссон ялтнууд | ||||||
Удирдагчид | |||||||
Ж.Лхүмбэ[2], Д.Өлзийбат, Б.Намсрай, Ж.Малж, C.Гиваапил, Сайд Г.Содном захирал А.Содном Судец |
Ч.Самбуу дүвчин[3] , Ц.Жамц, Б.Түгж[4], Ногоон малгайт Дамдинсүрэн, Бор гэгээн Самдан, Б.Жамсрандорж, Шадав | ||||||
Цэргийн хүч | |||||||
1300 цэрэг, Р-1 нисэх онгоц-3, Р-5 нисэх онгоц-10, 5 танк, 10 хуягт машин, пулемёт[5] |
13 отрядын 5000 гаруй ард, лам, тайж,[6] | ||||||
Хохирол | |||||||
цэрэг, энгийн ардууд зэрэг нийтдээ 1800 гаруй хүн босогчдод алагдсанаас 407 хүний зүрхийг амьдаар нь сугалж, 1200 гаруй хүнийг 30 гаруй аргаар тамалж алсан.[7] нэг нисэх онгоцоо устгуулсан[8]. |
бослогод оролцсон 1500 гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд тулалдаанд 500 гаруй хүн, цэргийн шүүхээр 612 хүнийг буудсан. Нийтдээ 4200 хүн алагдсан[9] |
Close